Тун саяхан хэвлэлүүд болон дуучин Рианнагийн шүтэн бишрэгчид түүний таргалсныг гайхан бичицгээж байсан. Үнэхээр ч тэрээр чамгүй жин нэмсэн билээ. Тиймдээ ч түүнийг бие давхар болсон гэх яриа ч гарсан юм. Тэгвэл одоо Рианна өөртөө анхаарал тавьж эхэлсэн бололтой.
Үр дүн нь ч харагдаж байгаа гэнэ шүү. Ганцхан жилийн дотор Рианна 10-15 кг жин нэмжээ. Одоо тэгвэл эрчимтэйгээр турж байгаа сурагтай. Тэрээр саяхан инстаграм дээр шинэ гэрэл зургуудаа байршуулсан аж. Рианна тун удахгүй хуримаа хийнэ гэсэн мэдээлэл ч гарсан. Тэрээр сүйн бөгжөө ч харуулсан билээ.
Эх сурвалж www.wikimon.mn