Дэлхийг тойрсон аялан тотлолтынхоо үеэр нэрт дуучин Мадонна том охин Лурдес болон тусгайлан хөлсөлсөн, охиныхоо “ихрийг” дагуулан явж байгаа гэнэ.
Мадоннагийн 15 настай охин Лола олны анхаарал өөрт нь хэт чиглэсэнд инээх бухимдалтай байгаа тул түүнд дарамт учруулахаас зайлсхийн папараццийг хуурах зорилгоор охинтойгоо ижил охин хөлсөлсөн бололтой.
Мадонагийн охин ээжийнхээ замаар замнаж шоу бизнест хөл тавьж байгаа тул түүнийг амар тайван байж , дэндүү хувийн шинжтэй зургуудыг дэлгэх болсон Мадонагийн гэр бүл ийм алхам хийхэд хүрсэн хэмээн тэдний нэгэн танил өгүүлжээ.
“Лурдестэй туйлын ижилхэн охиныг хайх ажил Мадонна, Лурдес хоёрыг нэгтгэсэн. Эхээс хамтдаа төрөөгүй ч ихэр “найз” тай байна гэдэг хөгжилгэй гэж үзэж байгаа тул Лурдес үүнд ИХЭЭХЭН ач холбогдол өгсөн” хэмээн эх сурвалж сэтгүүлчдэд мэдээлсэн сурагтай.
Zindaa.mn