“Их засаг” Их сургуулийн захирал Н.Ням-Осорын хүү Н.Учралыг залуус Тимон нэрээр нь андахгүй ээ. Монголын хип хопын урлагт хүчин зүтгэж явсан тэрбээр нэлээдгүй сайн уран илтгэгч гэж байгаа.
“Монгол төрд залуу хүний сийрэг ухаан хэрэгтэй” хэмээн ухуулга хийж, өнгөрөгч сонгуулиар нэр дэвшихээр болоод байсан ч мултарч үлдсэн Н.Учрал өдгөө телевизийн салбарт хүчтэй өрсөлдөгч болоод байгаа. Аавынхаа бэлэглэсэн “Роял” телевизийг чадварлаг залуу уран бүтээлчдээр дүүргэхээр бусад телевизээс ч багагүй “дээрэм” хийж буй гэсэн.
Тодруулбал “UBS” телевизийн хөтлөгч Э.Халиун болон н.Энхзаяа нарыг чамгүй өндөр цалин амлаж авч ирсэн аж. Уг нь Э.Халиун “UBS” телевизээс гарч, “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллахаар болсон байсан ч Н.Учрал их мөнгөөр “зодож” өөрийнхөө телевизэд урвуулсан гэнэ лээ.
Мэдээж гүйцэтгэх захирал хүнийг нэвтрүүлэгчээр авахдаа албан тушаалыг нь бууруулсан ч цалингын хэмжээг нь нэлээд ихэсгэсэн аж.