Зарим бүсгүйн хувьд жирэмсэн болох нь эмээ уухаа болихын дайны амархан байдаг бол заримд нь удаан хугацааны зүтгэлийн дараа л бурхан бэлгээ хайрладаг. Хэрвээ чи саяхнаа гэр бүлдээ шинэ гишүүн нэмэх талаар нухацтай бодож эхэлсэн бол баярт мэдээ хүлээн авах өдрөө “наашлуулах”-ын тулд ийм арга хэмжээнүүдийг аваарай.
1. Урьдчилсан үзлэгт ор
Аль болох хурдан хүүхэдтэй болмоор байгаа байх л даа. Гэхдээ хичээж эхлэхээсээ өмнө өөрийнхөө эрүүл мэндэд бүрэн шинжилгээ хийлгэхэд цаг гаргах нь маш ухаалаг алхам байх болно. Өөрийнхөө өвчний түүхэд дүгнэлт хийж жирэмсний үеэр гарч болох асуудлуудыг эмчтэйгээ хэлэлцээрэй. Одоо хэрэглэж байгаа витамин, хоолны нэмэлт, эмнийхээ жагсаалтыг авч очихоо мартуузай. Аль нь ч бие давхар ээжид муу нөлөөгүй болохыг шалгаж нягтлах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн өвчнүүд, БЗХӨ болон цусны шинжилгээг гэр бүлийн чинь өвчний түүх дээр суурилсан генийн шинжилгээтэй хамт заавал хийлгээрэй. Эрүүл хүүхэд төрүүлж дараа нь харамсахгүйн тулд шүү дээ. Мөн фолийн хүчил ууж эхэлвэл буруудахгүй.

2. Эртхэн жирэмснээс хамгаалах аргаа зогсоо
Эм: Эмээ уухаа больсноос хойш жирэмслэх чадвар хурдан сэргэдэг. Ойролцоогоор хоёроос зургаан долоо хоногийн дараа овуляци явагдаж эхэлнэ гэж ойлгоорой. Учир нь эмэнд агуулагдах гормонууд нөлөөгөө тийм ч удаан барьдаггүй. Эмийн хэрэглээг зогсоосны дараа чиний бие үүнийг ууж эхлэхээс өмнөх сарын мөчлөгтөө эргэн орох болно. Жирэмсний эсрэг наалт, бөгж хоёр ч бас үүнтэй ижил.
Спираль: Гормоны нөлөөтэй болон нөлөөгүй аль ч төрлийн спираль тавиулсан бай, түүнийг авахуулснаас хойш сарын мөчлөг болон жирэмслэх чадвар хурдан сэргэх болно.
Депопровера буюу жирэмснээс хамгаалах тариа: Ийм төрлийн тариа нь үйлчлэлээ удаан барихаар зохион бүтээгдсэн. Бүрэн хамгаалахын тулд 3 сар тутамд нэг удаа тариулдаг ч жирэмслэх чадвар эргэн сэргэхэд түүнээс ч илүү хугацаа шаардагддаг. Хэрвээ ирэх жилээс хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол тариагаа хийлгэхээ больж өөр арга руу шилжээрэй.

3. Овуляцийнхаа өдрийг тогтоо
Овуляцийн өдөр бидний биед ялгарсан өндгөн эсүүд 12-24 цаг л амьд байдаг бол сперм буюу эр бэлгийн эсүүд 48-72 цагийн настай байдаг. Тэгэхээр бидэнд хүүхэд олоход тун богинохон хугацаа олдож байгаа биз? Бүхнийг зөв тооцоолохын тулд өндгөн эс ялгаруулдаг өдрөө сайн мэдэх хэрэгтэй. Дараагийн сарын тэмдэг ирэхээс 14 хоногийн өмнө овуляци явагддаг гэж ойлгож болно. 24 хоногийн мөчлөгтэй бол 10 дах хоногт, 35 хоногийн мөчлөгтэй бол 21 дэх хоногт өндгөн эс ялгардаг гэсэн үг. Хэрвээ чи өөрийнхөө мөчлөгийн хугацааг сайн мэдэхгүй байвал одооноос хуанли хөтөлж эхлээрэй.

4. Биеийнхээ ерөнхий температурыг хэмж
Овуляцийг тооцох өөр нэг арга бол биеийн ерөнхий температурыг хэмжих юм. Ингэхийн тулд бүтэн сарын турш, өдөр бүр тогтмол цагт (сэрүүлэг тавьж байгаарай) шээхээсээ өмнө өөрийнхөө халууныг хэмжиж графикан тэмдэглэгээ хийх хэрэгтэй. Basal thermometer буюу яг үүнд зориулсан нарийхан хошуутай халуун хэмжигч хэрэглэвэл сайн. Үтрээний юм уу, амны хөндийнхөө халуунаар хэмжихэд тодорхой гарах болно. Эмэгтэй хүний биеийн ерөнхий хэм овуляцийн өдөр унаж, маргаашнаас нь буцаж өсөөд сарын тэмдэг ирэх хүртэл өндөр байдаг. Тэгэхээр тогтмол хэмээс чинь нэлээд бага хэмтэй гарсан өдөр жирэмсэн болох магадлал өндөртэй гэсэн үг. Температураа хэмжих нь эхний сард үр дүнгээ өгөхгүй байж магадгүй ч хэдэн сарын турш хэмжвэл хүүхэд олох өдрөө нарийн мэдэхэд чинь туслах болно. Түүнчлэн ингэж хэмжих нь ялгарсан өндгөн эсүүдэд үр тогтоох хугацаа олдож байгаа эсэхийг хянахад том тустай. Хэрэв чиний сарын тэмдэг болон овуляцийн өдөр хоёрын хоорондох зай 11 хоногоос богино байвал жирэмслэхэд жаахан хугацаа шаардагдаж магадгүй.

5. Овуляцийн өмнөх өдөр секс хий
Хайртынхаа эсүүдийг өөрийнхтэйгөө бат “учруулах”-ын тулд овуляциас 5 хоногийн өмнөөс өдөр бүр секс хийгээрэй. Энэ 6 хоногийн хугацааг үр тогтох “цонх” гэж нэрлэдэг бөгөөд овуляцийн өдөр дуусдаг юм. Өдөр бүр “хайр хийх” нь хүүхэдтэй болох магадлалыг өндөрсгөдөг гэдэг ч хэрвээ ингэх нь та хоёрын бэлгийн амьдралыг “хуваарийн дагуу”, уйтгартай болгоод байвал цонхтой өдрүүдэд л тэр дэглэмийг баримталж, өдөр алгасалгүй үүлэн борооны ажил хийгээрэй.

6. Сексийн үеэр хэт их хичээх хэрэггүй
Бид нар бүгдээрээ л хүссэндээ хүрч байж санаа амардаг охид. Гэхдээ сексийн үеэр дур тавихгүй байсан ч бүү санаа зовоорой. Эмэгтэйн дур тавилт жирэмсэн болох магадлалд нөлөөлдөггүй. Тиймээс зүгээр л хоёр биендээ сайхан санагдаж байгаа зүйлсийг тайван хий. Аль байрлал үрийг хамгийн хурдан тогтоодог талаар бодох хэрэггүй, хамгийн таалагддаг байрлалаа л сонгож хий. Мөн дур тавьсны дараа эр эсүүд секундын дотор умайн хүзүүнд очдог учраас сексийн дараа хэсэг хөдөлгөөнгүй байх гэж ч хичээх шаардлагагүй.

7. Амьдралын буруу хэвшлүүдээсээ сал
Тамхи татах нь жирэмслэх чадварт маш муугаар нөлөөлдөг. Удаан хугацаанд тамхи татсан эмэгтэйн хүүхэд олох магадлал болон хугацаа өдрөөс өдөрт муудаж холддог нь тогтоогдсон учраас элэг бүтэн гэр бүлийн аз жаргалыг хүсч байгаа бол тамхиа хаяарай. Өөр нэг муу мэдээ гэвэл тамхи нь өндгөн эсүүдийн тоог цөөрүүлдэг учраас 1-4 жилийн өмнө цэвэршилтэнд хүргэж болзошгүй. Мөн архи, кофеныхоо хэрэглээг хязгаарлахгүй бол каффейний өндөр хэрэглээ мөн л үртэй болоход чинь саад учруулж болзошгүй. Эрүүл амьдралын хэв маягийг баримталж зөв хооллон тогтмол цагт унтан, өөрийгөө аль болох стрессгүй байлгах тусам л бурхан чамд бэлгээ хурдан хайрлах болно.
Эдгээрээс гадна хамгийн гол нь хайртайгаа эв найртай байж, сексийнхээ амьдралыг баяр баясгалантай хэвээр нь байлгаарай. Хосуудын тайван, эрүүл байдлаас жирэмслэх магадлал ихээхэн хамааралтай шүү. Өнөр өтгөн гэр бүлийг хүсье!