Партин дээр очихдоо юу өмсөхөө шийдсэн үү? Үдэшлэгт ирсэн бүсгүй бүр гайхалтай сайхан харагдана гэдэгт итгэж байгаа шүү. Шүүгээнийхээ өмнө удаан эргэж, цагаасаа хоцрохоос чинь сэргийлж үдэшлэгийн гоёлын даашинз, туфль, гар цүнхний зурагнуудыг орууллаа.
Нуруу, бэлхүүс, мөрөн дээрээ хагалбартай даашинз бол партины хамгийн тачаангуй тренд. Хэрэв чи биеийн хаа нэг гоёмсог хэсгийг ил гаргадаг ийм даашинз өмсөхөөр шийдсэн бол доогуураа битүү туцль өмсөхийг санал болгож байна. Харин гадсан чимэглэлийн хувьд эмэгтэй хүнийг шийдэмгий, бас загварлаг, хурц харагдуулна. Үсээ гельдэж боох юм уу, шулуун болгох нь гадастай хувцсанд илүү тохиромжтой. Хээ угалз бүхий, эрээн даашинз өмсөх гэж байгаа бол, даашинзныхаа аль нэг хэсэгт багахан хэмжээгээр орсон өнгийн гутал цүнх сонгоорой. Тэгвэл тэнцвэртэй харагдана. Харин гялалздаг даашинз өмсвөл энгийн илгэн юм уу арьсан гуталнуудаас сонголтоо хийх нь дээр юм.
Загварын гол дүрэм бол гутал, даашинзны аль нэг нь л анхаарал татахуйц байх. Өөрөөр хэлвэл хэрвээ чи содон даашинз өмссөн бол, энгийн гутал, энгийн даашинз өмсөж байгаа бол нүд унам гутлаар гоёх ёстой…хммм ёстой? “Ёстой”-нуудыг өөрийнхөөрөө зөрчих нь илүү сонирхолтой ч байж мэдэх юм шүү.
Дараах загваруудаас аль нь чамд таалагдаж байна? Ирэх Бямба гаригийн үдэшлэг дээр эндээс санаа аван хувцаслаарай.