Европ эмэгтэйчүүд нүүрээ будахаасаа илүү өглөөнийхөө цайг уугаад ажилдаа гарахыг чухалчилдаг. Харин ихэнх Ази бүсгүйчүүд эсрэгээрээ байдаг гэдэг. Ажилдаа гарахаасаа өмнөх багагүй хэсгийг гоёж гоодоход зарцуулсаар байгаад нэг л мэдэхэд яаруу сандруу гэрээсээ гарч оддог.
Заримдаа үүнээс болоод ажлаасаа хоцрох ч тохиолдол байдаг. Энэ ч асуудал шүү! Хөөрхөн харагдах уу? аль эсвэл ажлаасаа хоцрохгүй байх уу? Хоёуланг нь нийцүүлж болно, дараах зөвлөгөөнүүдээс өөртөө тохирохыг хэрэгжүүлээрэй.
1.Уртасгагчтай будаг
Тиймээ, сормуусаа будахад хамаг цагаа бардаг шүү дээ. Урт дэрвэгэр болгохын тулд ахин дахин будаж цаг алдана, сормууснууд хоорондоо наалдаж дахин цаг алдана, “бууж” бас цаг алдуулдаг. Тиймээс сормуусны будгаа чанартайгаас нь, аль болох уртасгагчтайгаас нь сонгоорой. Хоёрхон удаагийн үйлдлээр хэд хэдэн минутыг хэмнэх болно. Мөн нүүрээ будаж амжихгүй байсан ч сормуусаа будаад гарахад муугүй харагдана шүү.
2. Зовхины тень
Тень яарсан үед хамгийн сайн туслагч шүү. Өөрт зохидог ганц тениэрээ нүдээ хөнгөхөн будчихсан байхад л болчих нь тэр.
3. Уруул өнгөлөгч
Уруулаа өнгөлчихсөн байхад л царай чинь бүхэлдээ гэрэлтэж харагдах болно. Хурдан хэрнээ сайхан харагдахад том үүрэг гүйцэтгэдэг уруул өнгөлөгчөө гартаа хамгийн ойр байлгах хэрэгтэй.
4. Шахмал VS суурь энгэсэг
Аль нь илүү хурдан бэ? Миний бодлоор суурь энгэсэг хурдан, бас маш жигд түрхэгддэг. Тэгээд ч суурь энгэсэг будсан ч будаагүй юм шиг харагдуулдаг давуу талтай. Харин өө далдлахдаа тийм ч сайн биш байдаг. Гэхдээ суурь энгэсэгээ тавиад, дараа нь дээрээс нь шахмал энгэсэгээ хөнгөн тавьж өгч болно. Шахмал энгэсэг зарим үед нүүрэнд сайн шингэхгүй бүрсийж харагдуулдаг. Өглөө ажилдаа яарсан бүсгүйчүүд бид тэр чигээрээ л харайлгадаг шүү дээ.
5. Сормуус дэрвийлгэгч
Сормуусаа хурдан будахад чинь энэ эд туслах болно. Эхлээд сормуусаа дэрвийлгэж, дараа нь будвал гайхалтай харагдахаас гадна цаг хэмнэнэ. Харин будсаныхаа дараа дэрвийлгэгч хэрэглэвэл сормуусаа хугалах аюултайг санаарай.
6. Зовхи тодруулагч
Юу юугүй ажлаасаа хоцрох гээд байвал зөвхөн нүдээ контурдаад гараарай. Урьдных шигээ төгс будалт хийгээгүй ч түүнээс дутахааргүй харагдах болно.
7. Өнгө сонголт чухал
Эцэст нь гэж хэлэхэд тень, уруулын будаг, хацар өнгөлөгчний өнгө сонголт хамгийн чухал байдаг. Нэгдүгээрт сонгосон өнгө чинь чамд зохьсон байх ёстой, хоёрдугаарт хэт тод өнгө байх ёсгүй. Тод өнгө нь ажил хэргийн будалтанд тохирохгүйгээс гадна будахад нарийн ажиллагаа шаардагддаг тул үүнээс татгалзах хэрэгтэй.