Өчигдөр уржигдараас “нэгэн залуу мах шарж зогсоход нь нүднийх нь линз хайлсан” тухай аймшигт нэгэн постыг хаа сайгүй шэйрлэх болж. Хандалтаа өсгөх сэргэлэн арга ч юм уудаа. Логикоор бодоход нүдний контакт линз хайлах хэмжээний халуунд нүүрээ ээгээд, мах шарж зогсдог мөн ч их өлссөн залуу байж дээ, эсвэл линз нь бүүр хэтэрхий хулхи, Тринадад Тобаго гэдэг улсад үйлдвэрлэсэн байх. Тэгээд энэнээс сургамж авсан бол гондомтой ил галын дэргэд сээгс хамаагүй хийж романтик мөчийг өнгөрөөж болшгүй еээ. Салтаагаа бариад дэвхцэх нь байна шүү залуусаа. Твиттерт нэг нүдний эмч худлаа гэдгийг нь хэлж айдас үргээв. 90 -ээд онд гал гаргадаг Өнөрмаа, Ромбу гаригтай ярьдаг Дашцэрэн энээ тэрээхэн скандалууд их байж билээ, өдгөө ч юугаа дутахав Арго, Чингис хааны залгамжлагч Давааням энээ тэрээхэн хөгжилтэй эрс бий.
Би ч гэсэн нэг түүх ярьнаа, өчигдөр ажлынхаа гадаа явж байсан чинь хэдэн золбин нохой нэг зүйл дээр шавахыг харлаа. Цагдаа нар ирээд нохойнуудыг хөөхөд нэг нохой нь бүүр өөдөөс нь дайраад аймар юм болсон. Тэгсэн харин нохойнууд нэг үхсэн хүний толгойг идээд зогсож байсан байгаам. Гудамжны золбин нохдоос айж яваарай нөхдөө. Үүнийг найзууддаа тараа, щааасссс манай нэг дэгсхэн ярьчихдаг найз ийм нэг түүх ярьж өгч билээ. Дэгс юм дэгсээрээ л байг.