“Making аnd the band-2” шоунаас төрөн гарсан “Extacy” хамтлаг уран бүтээлээ чамгүй амжилтаар туурвиж байна.
Тэд шоунаас хоёр клип гурван дуутай үлдсэн бол удахгүй шинэ жилийн тухай дуу гаргахаар ажилдаа оржээ.
Ямар ч байсан өөрсдийн өнгө аясаар рок попын ертөнцөд уригдаж орж ирсэн эдгээр охид продюсертэйгээ цаашид ч хамтран ажиллаж явах гэнэ. Дуучин Ж.Алтанцэцэг ч охидоо хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэтэл ажиллана гэдгээ ч хэлээд байгаа.
Чадалтай продюсертэй азтай охид хэмээн нэрлэгдэх болсон “Extacy” хамтлагийнхан удахгүй БНСУ, болон Өвөрмонголд очиж тоглохоор болоод байгаа аж. Энэ удаад тэд урилгаар тоглож байгаа гэсэн. Энэ байдлаас харахад ч багагүй олонд танигдаж, амжилт гаргаж байгаагийн илрэл болов уу