“Амьдралд тавтай морил” УСК-д тоглосноор олны танил болсон жүжигчин Дөлгөөн өдгөө АНУ-д мэргэжил дээшлүүлж буй. Эмэгтэй залуу жүжигчдийн дундаас чамгүй авьяастай нь гэгддэг тэрээр өөрийн цахим хуудсыг хуримын даашинзтай зургаар дүүргэх болжээ. Түүнийг дэмжигсэд харь оронд нууцаар хуримлачхав уу? хэмээн гайхацгааж байсанд тэрээр “Нэг хэсэгтээ л хуримын даашинзтай зурагаар дүүрэх нь дээ миний фэйсбүүк. Өө тийм, энэ миний жинхэнэ хуримын зураг биш шүү хэхэ гэхдээ л баяр хүргэсэн хүмүүст баярлалаа. Зүгээр зураг авалт байгаа юм” хэмээсэн байна. Тэрээр “Selena huan bridal” хэмээх хуримын хувцас үйлдвэрлэгч брэндийн модель болсон бөгөөд залуу хосууд тун удахгүй жинхэнэ хуримынхаа зарыг тараах биз ээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn