Дуучин Мино цахим найзуудтайгаа зөвлөгөө, зөвлөмж хуваалцах дуртай. Энэ удаа тэрбээр “Цаг хугацаа хязгаартай. Тэгэхээр хэн нэгний амьдралаар амьдарч цагаа бүү үр. Бусад хүний бодлоос урган гарсан нэгэн хэвийн үзэл баримтлалд битгий баригд. Бусдын бодол санаагаар өөрийн дотоод дуу хоолойгоо бүү дар. Тэгээд хамгийн чухал нь өөрийн зүрх сэтгэл, хүсэл сонирхолоо дагах зоригтой бай! Үнэн зүрхнээсээ юу хүсч байгааг тэд л хэлж өгөх болно. Түүнээс бусад нь хоёрдогч асуудал” хэмээжээ.
Эх сурвалж http://www.info.mn