Бразилийн шигшээгийн лидер Неймарын найз бүсгүйг Бруна Маркезини гэдэг. Бразилдаа алдартай жүжигчин, модель энэ бүсгүй одоо нутагтаа телевизийн цуврал кинонд дүр бүтээгээд завгүй байгаа гэнэ. Гэсэн ч хэсгийн шат өндөрлөж, хасагдах шат эхлэх үед ОХУ-д ирсэн байхаар зохицуулалт хийх гэж хичээж байгаа ажээ. Тэрээр найруулагчаасаа чөлөө гуйж байгаа бөгөөд “ОХУ-д очихыг үргэлж хүсдэг байсан” хэмээн олон нийтийн хуудсандаа бичжээ.
Eagle.mn