Танилцуулга: Хүсэлбаатарын Баярмаа
Нас: 20 Хэлний мэдлэг: Монгол, Англи, Орос Биеийн өндөр: 178 см
БНХАУ-ын Ордос хотноо болж буй “Дэлхийн мисс-2012” тэмцээнд Х.Баярмаа буюу жүжигчин Өлзийхүүгийн охин Монгол Улсаа төлөөлөн оролцож байна. Саяхан уг арга хэмжээнд оролцож буй бүсгүйчүүдийн хооронд Топ моделийн тэмцээн буюу шилдэг загвар өмсөгч миссийн шалгаруулалт болж, 47 гоо бүсгүй хоёрдугаар шатанд үлдэв. 100 гаруй орны бүсгүйчүүд өрсөлдсөн энэ шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Х.Баярмаа шалгарч, шилдэг тоонд багтаад байна. Уг шалгаруулалтын эцсийн шат ирэх сарын 12-нд болж, ялагч нь тодрох бөгөөд автоматаар Дэлхийн миссийн тэмцээний шилдэг 15-д багтдаг уламжлалтай.
Топ моделийн төлөө өрсөлдөхөөр Турк, Англи, Япон, Энэтхэг, Бразил, Монгол зэрэг 47 орны гоо бүсгүйчүүд тунаж үлдээд байна. Мөн Х.Баярмаа авьяаслаг миссийн шалгаруулалтад оролцож, шилдэг 24-ийн тоонд багтаж, дараачийн шатанд нь шалгарчээ. Хэрэв энэ шалгаруулалтад түрүүлбэл мөн адил шилдэг 15-д үлддэг билээ. Х.Баярмаад амжилт хүсье.