Монголд 14 хүн л Топ модель гэх цолыг хүртжээ. Тэгэхээр энэ бол яах аргагүй үнэ цэнэтэй шагнал. Миссийн тэмцээн, загварын тайзнаа өндөр амжилт гаргасан Ариунбилэг хэмээх бүсгүйг уншигчид маань “Гоёл-2014” наадмын шинэхэн топ модель гэдгээр нь андахгүй мэднэ байх. Сайхан бүсгүйн шагнал авсанаас нь хойш түүний хувийн амьдралыг хэн бүхэн сонирхох болсон. Харин топ бүсгүй нөхөр хүүхдээ танилцуулж миний цор ганц хайр нөхөр минь хэмээж байсан. Тэрээр нөхөртэйгөө танилцсан тухайгаа “би ахыгаа дагаад л, хөвгүүдтэй найзалдаг эршүүд охин байсан. Тэр найз нарын маань нэг нь миний хань. Найзууд гэж явсаар нэг л мэдэхнээ дасч хайрласан. Нэг зүйлийг баттай хэлэхэд нөхрөөсөө өөр хэнийг ч ингэж хайрлаж дурлаж чадахгүй гэсэн нь саяхан. Тэгвэл жил бололгүй хэлсэн үгнээсээ буцаж, өөр залууг миний хайр хэмээн үнсэн халуун дотно зургаа дэлгэсэн нь магадгүй түүнийг нөхрөө сольсон хэмээн таамаглахад хүргээд байгаа юм.
О.Сар
– See more at: http://www.unen.mn/content/39434.shtml?alias=yellow#sthash.uj7wQhah.dpuf