Энэ эр ирээдүйн эхнэртэйгээ танилцсан өдрийнхөө орой шөнөжин бүжиглэсэн гэнэ. Анхны болзоо нь романтикаар дүүрэн өнгөрч маргааш нь л анхны даашинзаа бэлэглэж байжээ.
Эхнэр нь болсон хойноо улам ч бүр гоёх болсон гэнэ. Тэрээр эхнэртээ нэг даашинзыг хэзээ ч хоёрдахь удаагаа өмсүүлэхгүй гэж амлажээ. Ийнхүү 56 жил хамт амьдрахдаа нийтдээ 55 мянган ширхэг даашинз худалдаж авчө өгчээ.
Энэ нь жилд дунджаар 900-1000 даашинз худалдан авч өгч байсан гэсэн үг юм. Загвар сонголтын өндөр мэдрэмжтэй эр тул өөрийх нь царай, бие хаад таарсан даашинзнуудыг маш онож сонгодог гэдгийг эхнэр нь баталжээ.
Түүний даашинзнууд нь 1960 оноос хойшхи хувцас загварын түүхийн бүрэн илэрхийлэл болдог гэнэ. Тухайн цаг үеийнхээ хамгийн загварлаг даашинзнуудыг мөн хамгийн түрүүнд өмсдөг байжээ.
Эхнэрийх нь даашинз, гоёлын палатьегийн тоо жилд мянган ширхэгээр нэмэгддэг тул нөхөр нь гараашаа өргөтгөн том талбайг зориулалтын дагуу засаж тохижуулан даашинз хадгалдаг асар том талбай болгон өөрчилжээ.
Гайхалтай нь энэ газраа нууцалж байсан агаад төрсөн охин нь хүртэл мэддэггүй байсан гэнэ. Охин нь насанд хүрсэн хойноо л аав нь гараашийнхаа тусгай өрөөний хаалгыг цоожлолгүй орхисныг санамсаргүй онгойлгож үзээд мэл гайхжээ.
Нэгэнт нууц нь илэрсэн тул нөхөр нь 4000м2 бүхий тусгай ангарыг эдлэндээ бариулж эхнэрийнхээ даашинзнуудыг хадгалах болсон байна.