Өөрийн итгэл найдвар, хүч хөдөлмөрийнхөө ачаар нэр алдрын оргилд хүрсэн эмэгтэйчүүдээс танилцуулж байна. Өөрийгөө муухай гэж гололгүй, чадахгүй гэж шантралгүй, бүтэхгүй гэж бодохгүйгээр урагш тэмүүлсэн сэтгэл эцсээ хүрэхэд биелэлээ олдог. Эдгээр эмэгтэйчүүдийг бүсгүй танд урам зориг, илүү ихийг хийж бүтээх итгэлийг өгнө гэдэгт итгэлтэй байна. Та чадна.
Шантель Браун-Янг
Өдгөө 20 настай Канадын загвар өмсөгч, дуучин залуухан бүсгүй олон жил өөрийн арьсны өвчиндөө шаналж байгаа бөгөөд түүнийг багад нь сургуулийнх нь хүүхдүүд шоолж гадуурхах үед тэрээр амиа хорлох тухай хүртэл бодож байснаа ярьдаг. Түүний энэ арьсны өвчин попын хаан Майкл Жексонд тохиолдож байсан гэх албан ёсны мэдээлэл байдаг аж. Тэрээр зориглон “Америкийн дараагийн топ модель” /American next top model/ тэмцээний энэ улирлын дугаарт оролцсон нь түүний карьерын эхлэл гэж хэлж болно. Энэ тэмцээн түүнд маш олон боломж, үүд хаалгыг нээж өгч байгаа аж. Мөн алдарт реппер Eminem –тэй хамтран дуулсан дууны клипээрээ алдаршиж чадсан юм.
Эрика Ирвин
Амазон Ева буюу Эрика Ирвин нэрээрээ олонд танигдсан энэ бүсгүй бол манай гарагийн хамгийн өндөр эмэгтэйчүүдийн нэг, бас дэлхийн хамгийн өндөр модель. Тэрбээр 2 метр 3 см өндөртэй. Ева 1979 онд америкийн Калифорни мужид төрсөн, 14 настай байхдаа л насанд хүрсэн хүмүүсээс хэдийнэ өндөр болчихсон байж. 2011 онд түүнийг хамгийн өндөр мэргэжлийн загвар өмсөгч хэмээн дээд амжилтын Гиннесийн номд бүртгэж авсан байна.
Виктория Модеста
Виктория Модеста Москалова хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд нэг хөлгүй юм. Виктория 1988 онд Латвид мэндэлжээ. Төрөхдөө эмч нарын хариуцлагагүй байдлаас болж хөлний гэмтэлтэй болсон ч бага насандаа эмнэлгээр маш их явсан байна. Гэхдээ тэр багаасаа л дуу хөгжим дуртай хүүхэд байсан. 1999 онд гэр бүлийнхэнтэйгээ хамт Лондон хотод нүүж ирсэн бөгөөд одоо фото моделийн ажил хийдэг болжээ.
Маша Тельна
Украйны загвар өмсөгч Мария ер бусын том нүдтэй. Дэндүү том гэж хэн нэгэн нь хэлж магадгүй ч, загварынхан түүний нүдийг хүссэн янзаараа будаж, гайхалтай чадвараа харуулах боломжийг алддаггүй
1985 оны 2 сарын 5 нд төрсөн бөгөөд өдгөө 31 настай тэрээр Дауны синдромтой анхны эмэгтэй жүжигчин юм. Тэрээр “Америкийн аймшигт түүх” телевезийн цуврал кинонд тоглож олны танил болсон юм.
Дафна Селф
Тэрээр 85 настай бөгөөд гоо сайхны мэс заслыг эсэргүүцдэг нэгэн. Хэдийгээр нас өндөр гарч гоо сайхан нь гундсан ч өөрийгөө гололгүй сэтгүүлийн нүүрэнд гарч, сурталчилгаанд зургаа авхуулсаар байна.
Моффи
2013 онд “storm model” агентлагаас төрөн гарсан онцгой загвар өмсөгч бол Моффи байсан юм. Түүний нүд нь солир хэдий энэ нь түүнийг олны танил болгож, сенсааци дэгдээжээ. Түүнийг Кейт Мосс хэмээх нэрээр нь илүү олон хүн таньдаг.
Диандра Форрест
Африк гаралтай энэ эмэгтэй цайвар шаргал арьстай төрснөөрөө ихээхэн гадуурхагддаг байжээ. Хүүхэд байхдаа үе тэнгийнхэндээ дандаа шоолуулдаг байсан байна. Гэвч тэр шантраагүй. Одоо дэлхийн хамгийн том загварын байгууллагуудтай гэрээтэй ажиллаж, “MAC”, “ Jean Paul Gaultier” зэрэг брэндийн нүүр царай болж байна. Дэлхийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг юм.
Дениз Бидо
“Эмэгтэй хүн байх нь буруу зүйл биш” -хэмээн Пуэрторикогийн алдарт модел бүсгүй маань хэлжээ. Сүүлийн хэдэн жилийн дотор 27 настай модел болох Дениз “Forever 21”, Macy’s болон Nordstrom-ын зураг авалтанд оролцсон бөгөөд Америкийн “Curvy Girls” реалити шоуны од болсон аж. Бидо 55-аас дээш жинтэй бүсгүйчүүдийн жингийн төлөөлөл болж моделийн ертөнцөд амжилтанд хүрч чадсандаа өөрөөрөө бахархдаг гэнэ. Түүний ойрын төлөвлөгөө нь кинонд дүр бүтээх юм байна. Тэрээр Маймигаас Холливуд руу жүжигчин болохын тулд нүүж ирсэн аж.
Тэрээр том ам, том шүд, унжсан зовхи, том хамартай ч гадаад төрх нь Marc Jacobs, Chanel, Versace, Prada зэрэг загварын томчуудтай гэрээ байгуулж ажиллах боломж олгожээ. Түүгээр ч зогсохгүй нүцгэн биеийн гоо сайхныг алдаршуулах Pirelli хуанлийн моделиэр ажилласан. Сонирхолтой нь Лиллигийн ээж нь жинхэнэ гоо үзэсгэлэнгийн дээд болсон загвар өмсөгч байсан аж.
Фрея Беха Эриксен
Данийн алдарт модель Фреяа загварын ертөнцөөс илүүтэй хөгжмийн урлагт илүү шимтдэг. Фреяа рок од болохыг мөрөөддөг байсан агаад рок хөгжим сонсож, клубүүдээр явдаг нэгэн юм. Эриксен анх 16 настайдаа шивээс хийлгэжээ. Тэрээр одоо 24 настай бөгөөд биедээ 12 шивээстэй.
Г.Сувд