“Лондон-2012” зуны олимпийн XXX наадмын боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлж буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний учраагаа төвөггүйхэн ялсан. Тэрээр Монголыг төлөөлж олимпид оролцож буй тамирчдаас “хамгийн” залуу нь. Мөн түүнийг боксоор хичээллэхээс өмнө жүдочин байж, медаль хүртэж байсныг ихэнх “фен”-үүд нь мэддэггүй аж.
Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт боксын спортод амжилт гаргахаасаа өмнө “Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс 32 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж байсан тухай эх сурвалж мэдээллээ.
Б.Дэжид /Medee.mn/