Жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нарын салах үйл явц одоог хүртэл дуусаагүй байгаа билээ. Тэд зургаан хүүхдээ хэн нь өөр дээрээ байлгах, санхүүгээ хэрхэн хуваах тал дээр маргалдсан хэвээр. Тэгвэл барууны хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Жоли энэ бүгдийг давж чадахаа больжээ. Түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт яаралтай хэвтүүлж, анорекси өвчнийг нь эмчилж байгаа гэнэ. Жоли өмнө нь биеийн жин нь 44 кг болоход уг эмнэлэгт хэвтэж байжээ. Тэрбээр эмнэлэгт хоёр долоо хонож байгаа аж. Эмнэлгээс гараад “Малифесент” киноны зураг авалтдаа эргэн очих гэнэ.
Жоли саяхан Брэд Питтийг хүүхдүүддээ мөнгө өгдөггүй гэж буруутгасан билээ. Тэгвэл Брэд Анжелинад байшин авахад нь найман сая доллар өгснийг батлах бичиг баримтыг үзүүлжээ. Мөн 1.8 сая долларыг Анжелина болон хүүхдүүддээ зориулснаа харуулсан байна. Брэд Питтийн өмгөөлөгч нар Жолиг заль мэх гаргаж байна гэж буруутгажээ.
О.Саша