Зарим хүмүүс хэлж байна “өдий хорьхон настай байж” гоёж гоодоод юу юу ч үгүй нөхөр сүүдэртэй болоод, хичээл номоо ч хийхгүй гадуур дотуур ангалзаад… Гэхдээ зарим нь бас ингэж байна “залуу насан дээрээ л гоёж гоод алдаж үз, юм юмыг хийж үз…
Тэгээд би бодно “ганц л амьдарна шүү дээ” залуу нас надад ганц л тохиолдоно. Тэр үедээ л гоёж гангарч явахгүй юм бол хэзээ өөрийгөө хөөрхөн болгоод явах юм? 30 хүрээд үү ? Эсвэл 40, 50тайдаа юу?
Яадаг юм, тод хувцас өмсөөд нүүрээ гоё будаад уруулаа өнгөлөөд яваг л дээ. Өөр яах юм 40 хүрчээд шар, ногоон, эсвэл улаан өнгийн сул цамц өмсөөд өөрт зохисон уранхай жинсээ гаргаж ирээд өмсөх хэрэг үү? Үсээ хаа хамаагүй боочихоод ягаан цэнхэр өнгийн шил зүүх хэрэг үү? Залуухан байна, жоохон байна гээд нүүрээ будахгүй, гоёж гоодохгүй өнгөрөөвөл ирээдүйд дурсах зүйл олдохгүй биз.
Яадаг юм, залуу насан дээрээ л нэг сайхан дурлаж аваад сэтгэл сэргэтэл нэг хаягдаг лдээ. Өөр яах юм, 40 хүрчихээд хайртай бүсгүйдээ/залуудаа хаягдчихлаа гээд найзруугаа залгаад сэтгэлээ уудлах юмуу? хорвоо ертөнц дээр үүнээс өөр зүйлгүй мэт ухаангүй дурлаж үзээд дараа нь амьдрах хүсэлгүй болтлоо шаналаад нэг сайхан сэтгэл сэргэтэл хаягдаж үзэх хэрэгтэй. Үгүй бол ирээдүйд бодож, ярьж, дурсах дурсамжгүй бол хичнээн гунигтай.
Яадаг юм, залуу хүн энэ насныхаа эрч хүчийг нэг сайн гаргах хэрэгтэй. Өөр хэзээ юм бээ 40 хүрээд гарч наргих юм уу? Нэг сайхан тав дахийг ашиглаад ганц өдөр найзуудтайгаа хөгжилдөг лдээ. Бүгдийг нь хэмжээнд нь тааруулаад гарах л хэрэгтэй. Ирээдүйд санахад тэр үеийн л хөгжилтэй ичмээр зүйлсүүд л сэтгэлд тод санагдана.
Ганц л амьдарна, бас бид анх удаагаа л амьдарч байна. Залуу нас ганц л тохиолдоно. Энэ үеийг эрч хүчтэй, гал цогтой, сэргэлэн цовоо адтай өнгөрүүлэх хэрэгтэй. Гэхдээ залуу нас би л залуу хүн гээд гүйж очоод бүдэрч унаад байж болохгүй. Хий, бүтээ. Амар, зугаац. Тэгээд дахиад хийж бүтээ! Цаг хугацаа хэзээ ч гүйцэгдэхгүй. Хайран цаг заваа зөв зүйтэй зүйлд зарцуул. Сур, дахиад л сур. Илүү их хийж бүтээж илүү их зүйлийг сурах нас чинь энэ үе шүү. Тэгэхээр гаргалгааг таньд үлдээе.
Нигүн 2018.04.13