Америкийн эрдэмтэд хатаасан үзэм энергийн эх булаг хэмээн мэдээлжээ. Тамирчдад өдөр бүр тодорхой хэмжээгээр үзэм идүүлбэл амжилтад нь эерэгээр нөлөөлж, заавал нэг юм дуулгах гэнэ.
Тэд гүйлтийн спортын тамирчдыг туршилтад хамруулан, гурван хэсэгт хуваажээ. Эхний хэсгийнхэнд ус, хоёрдугаар хэсгийнхэнд амлаг жигнэмэг, үлдсэн хэсгийнхэнд үзэм өгч, хурд, хүчинд хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Ингэхэд үзэм идсэн хэсэг тамирчин хурдаар илүү байжээ. Үзэм ислэг ихтэйгээс кали, төмрийн агууламж өндөртэй. Үүнээс гадна цусан дахь чихрийн хэмжээг зохицуулан, цусны даралт бууруулдаг юм байна. Өмнө нь эрдэмтэд үзэм өлсөх мэдрэмжийг дардаг учраас илүүдэлд жингээсээ салахад хамгийн тохиромжтой хүнс хэмээн мэдээлж байсан.
Э.ХАНА