Нэрт дуучин Жастин Бибер элдэв ятгалгад автсан ч гэлээ гэрлэлтийн гэрээнд гарын үсэг зурахаас татгалзжээ. Тэрбээр сүйт бүсгүйдээ үнэхээр хайртай тул үл итгэх байдал гаргахгүй хэмээн мэдэгдэв. Дуучин залуугийн эд хөрөнгө 265 сая доллараар үнэлэгдэж байгаа бол загвар өмсөгч бүсгүйнх ердөө гурван сая доллар гэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэв Жастин, Хэйли Болдуин нар хамтдаа удаан амьдрахгүй бол салахдаа Бибер эд хөрөнгөнийхөө талыг алдах магадлалтай юм.
Жастин Бибер, Хэйли Болдуин нар энэ сарын 14-ний өдөр нууцаар гэрлэжээ. Тэд Нью-Йорк хотын нэгэн шүүх дээр очиж харилцаагаа хууль ёсных болгосон байна. Удахгүй нүсэр том хуримын ёслол болох бөгөөд залуус түүндээ бэлтгээд завгүй яваа. Хуримын ёслол Канадын Онтарио хотод байдаг дуучин залуугийн гэрт болох гэнэ. Хэвлэлийнхэнд хаалттай болох бөгөөд зөвхөн ойр дотны хүмүүс нь уригдах аж.
Эх сурвалж www.wikimon.mn