“25-р суваг телевиз”-ийн “Making The Band” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан “MIXX” хамтлагийн гишүүн Темпо хамтлагийнхнаасаа хамгийн дуулиантай нэгэн. Нэг хэсэг жүжигчин Шүүдэрцэцэгтэй үерхэж байсан нь ч үүнд нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй. Хайр дурлалаас бусад хувийн амьдралаа тэр бүр дэлгэн ярьж байгаагүй тэрээр бага насныхаа хамгийн сэтгэл эмзэглүүлдэг зүйлийн тухай дурджээ. Тэрээр эмээ дээрээ өссөн бөгөөд “Би аавгүй өссөн. Аавгүй өссөндөө л одоог хүртэл их эмзэглэдэг. Аавтай байсан бол гэж их боддог. Аав маань намайг бага байхад өнгөрсөн юм. Аавыгаа “Аав аа” гэж дуудаж үзээгүйдээ л их харамсдаг даа” хэмээсэн байна. Бага байхад нь ээж нь харийн орныг зорьсон бөгөөд одоог хүртэл тэндээ байдаг аж. Тиймдээ ч ихэд ганцаардмал өссөн тэрээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг тийм ч их мэдэрч байгаагүй талаараа мөн дурдсан байна. Гадна харагдаж буй байдлаасаа тэс өөр хүн хэмээн ойр тойрных нь хүмүүс түүнийг үнэлдэг бөгөөд үргэлжид өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог гэнэ лээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn