Нэг хэл, нэг соёл, нэг уламжлалтай ард түмэн Хойд болон Өмнөд Солонгос хэмээн хоёр хэсэгт хуваагдсан байдаг нь үнэхээр харамсалтай. Тэд өнөөдөр хүртэл бие биетэйгээ дайсганасаар байгаа. Гэрэл зурагчин Эд Жонес (Ed Jones) нь Хойд, Өмнөд Солонгосын амьдралыг харьцуулсан “Солонгос – Солонгос” фото төслөө танилцуулсан байна. Түүний бүтээл нь хоёр нийгмийн ялгааг товч бөгөөд тодорхой харуулжээ.
1Супермаркет
Сөүл хот дахь “E-mart” супермаркет дотор 35 настай Хон Сун-чо хүүгийн хамт
Пхеньян хот дахь “Бандун” супермаркет дотор 34 настай Хан Ганг Рим охины хамт
2Буудлагын багш
Сөүл хот дахь “Макдон” буудлагын талбайд ажилладаг 26 настай буудлагын багш Лий Чү Юун
Пхеньян хот дахь “Майри” буудлагын талбайд ажилладаг 33 настай буудлагын багш Ким Су Рион
3Оюутан
Сөүл хот дахь “Ёнсэй” их сургуулийн мэдээлэл зүйн тэнхимд суралцдаг 21 настай оюутан Женни Лим
Пхеньян хот дахь “Ситэк” их сургуулийн мэдээлэл зүйн тэнхимд суралцдаг 19 настай оюутан Ри Ён Хуа
4Үйлдвэрийн ажилчин
Сөүл хот дахь “Spam” лаазалсан бүтээгдэхүүний үйлдвэрт ажилладаг 49 настай Ким Си-Ён
Вонсан хот дахь цэргийн хүнс бэлдэх үйлдвэрт ажилладаг 27 настай Хон Кум Чу
5
хоёр Солонгосын хилийн зурвасыг хамгаалдаг Өмнөд Солонгосын хилийн харуулын дэслэгч Ву
хоёр Солонгосын хилийн зурвасыг хамгаалдаг Хойд Солонгосын ардын армийн дэслэгч Ким
6
Сөүл хотын загварын долоо хоног зохиогдож байгаа “Дун Дэ Мун” загварын ордны өмнө зогсох 10 настай Юн Хэ-ин
Пхеньян хотын есдүгээр бага сургуулийн өмнө зогсох 9 настай Ким Сун Жун Олон улсын хүүхдийн баярын өдрөөр