Хамгийн хурдан хамгийн амархан энэ дессерт чиний амьдралдаа амсаж байсан дессертүүдээс хамгийн амттай нь байх болно! Шаардагдах хугацаа ердөө 6 минут. 2 хүний шоколадтай cupcake-ийг хийхэд:
• 4 хоолны халбага цагаан гурил
• 4 хоолны халбага элсэн чихэр
• 2 хоолны халбага кокоаны нунтаг /+½ цайны халбагагыг чимэглэхэд/
• 1 өндөг
• 2 хоолны халбага ургамлын тос
• 3 хоолны халбага сүү
• 4 цайны халбага Nutella шоколадны крем
• Жимс жимсгэнэ
Хийх арга:
1. Гурил, элсэн чихэр, кокоа, чимх давсыг дунд зэргийн саванд хийж холиод дээр нь өндөг, ургамлын тос, сүүгээ нэмнэ. Бэлэн болгосон хольцоо сайтар миксердэнэ.
2. Cupcake-ны зориулалттай аяган хэлбэртэй цаасанд бэлдсэн хольцоосоо нэг нэг том халбагагыг хийнэ. Тэгээд тэднийхээ яг голд нь нэг нэг цайны халбага шоколадны крем хийгээд бяцхан бялууны бэлдэцээ халбагаараа тэгшилнэ. Шарах шүүгээнд /microwave/ 1 минут орчим болго. Өсөлт нь зогсвол бэлэн болсон гэсэн үг. Бялуугаа кокоаны нунтаг, жимсгэнэ, сиропоор чимэглэж олгоно.