Өмнөд Солонгосын алдарт “BigBang” хамтлагийн гишүүн, дуучин, продюсер Синриг модель, жүжигчинЮн Хён Вон-той болзож байгаа гэж мэдээлжээ. Энэ тухай мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр өнөөдөр /2018.10.19/ цацагджээ.
Тэд Тайваньд болсон нэгэн арга хэмжээний үеэр танилцсан бөгөөд болзсоноос хойш нэг жилийн хугацаа өнгөрч байгаа бололтой.
Юн Хён Воны харьяалагддаг агентлаг болох “SBD Entertainment”-аас тэднийг болзож байгаа гэх мэдээллийг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэнэ. Харин дуучин Синригийн талаар “YG Entertaiment” одоогийн байдлаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.
“BigBang” хамтлагийн бусад дөрвөн гишүүн цэргийн алба хааж байгаа тул хамтлагийн уран бүтээл түр хугацаанд зогсонги байдалтай байгаа.
Zindaa.mn