Монголын уран бүтээлч гэр бүлүүд дунд найруулагч нөхөр, жүжигчин эхнэртэй байх тохиолдол хэд хэд бий. Тухайлбал, хөгжмийн зохиолч Балхжавын хоёр хүү жүжигчин бүсгүйчүүдийг эхнэрээрээ сонгосон. Найруулагч Б.Чингүүний эхнэр нь мөн л жүжигчин бөгөөд та бид түүний гэргийг “Охид” олон ангит киногоор нь мэдэх билээ. Хосууд ихэр хүүхэдтэй.