Zaisan hill-д мөрөөдөл болсон дэлгүүрээ нээж, тэр хавийнхны стиль имижийг тодорхойлох болсон жүжигчин Б.Янжиндуламаар сонин сайхан их байна. Тоглосон кино бүр нь амжилт дагуулж байгаа түүнийг Солонгост ч чамгүй алдартайг дуулсан байх. Хэдэн жилийн өмнө Солонгосын нэрт жүжигчин Lee Soon Jea-тэй драмын жүжигт тоглоход манайхны сайн мэдэх Чан Су, Сү Хи хоёр баяр хүргэж, цэцгийн баглаа бэлэглэсэн гэдэг. Жүжигчин Lee Soon Jea түүнийг Жка хэмээн дууддаг бөгөөд театрынх нь хамгийн бага гэж өхөөрдөн өдөр бүр шоколадаар дайлдаг байсан гэдэг. Ямартаа ч Солонгосын баргийн од хөл тавьж чаддаггүй “ Myeondong” театрт бүтэн сарын турш жүжгээ толилуулсан Б.Янжиндулам тун удахгүй бас нэг киногоор үзэгчидтэй уулзах бололтой . “Come back mister” буюу “Ахаа буцаад ирээч” киногоор нь манайхны сайн мэдэх жүжигчин Kim In Kwon –той хамтарч байгаа аж. Зураг авалт нь Монголд үргэлжилсэн бөгөөд жүжигчин бүсгүй ч ийм “ патиар”- аа дэлгэлээ.
Эх сурвалж: Соронз сэтгүүл
|