Алдарт дуучин рэппэр Канье Уэст өөрийн эхнэр Ким Кардашъянд 14 сая долларын үнэтэй зул сарын бэлэг өгчээ. Тэрбээр Майами аралд байрлах орон сууц өгсөн юм. Тус орон сууц нь 18 давхар төдийгүй саятнуудын “Billionare Beach Bunker”-д байрладаг байна. Энэ нь Майами арлын хамгийн үнэтэй байшингийн нэг билээ. Уг байшинд биеийн тамирын заал, рашаан, усан бассейн, газар доорх авто машины зогсоол, дөрвөн унтлагын өрөө гэх мэт 436 метр квадрат бүхий орон сууц юм.
Форбес сэтгүүлд бичсэнээр Ким Кардашъяны жилийн орлого 350 сая доллар хүрдэг аж. Ким бол Кардашъяны гэр бүлийн хамгийн баян нэгэн. Гэсэн хэдий ч Канье эхнэрээ халамжлах боломжийг алдаагүй юм. 2015 онд тэрбээр эхнэртээ анхны хүүгээ төрүүлсний дараа “Lorraine Schwartz”-ийн алмазан хүзүүний зүүлт бэлэглэж байв.
Б.АМИР
WWW.ZINDAA.MN