1. Хөдлөхийг зуршил болго
Удаан цагаар, тогтмол суух нь гуалиг биеийн дайсан. Хүсвэл үргэлжийн суугаа амьдралын хэв маягаа өөрчлөхөд тийм ч хэцүү биш. Бага зэрэг цаг гаргаж, хажуугаар нь өөр зүйлс давхар хийгээд байж болно. Зурагт үзэж байхдаа аяга тавгаа угаах ч юм уу, юмаа хурааж цэгцэлж болно. Харин компьютер дээр үнэхээр суух ажил их байгаа бол ажлаа тогтсон цагтаа хийж амжуулаад бусад үед нь хөдөлгөөн сайн хийж байгаарай. Үе үе босож хөдөлгөөн хий, оффис дотроо лифтээр биш шатаар яв. Машинаа холхон тавиад гэр лүүгээ бага ч болов алхаж харь. Хөдлөхдөө дуртай бол.
2. Зүгээр зогсох завдал бүрт хөнгөн дасгал хий
Жишээ нь хоёр хажуу тийш далийх, цээжин биеэрээ хагас эргэх, шатан дээр гишгэлттэй халаалт хийх зэрэг галбир хадгалах хөнгөн дасгалуудыг суудал дээрээ, хүн хүлээж байхдаа, гадуур явж байхдаа, ариун цэврийн өрөө орохдоо ч амжуулаад хийчихэж болно. Ингээд хийгээд байвал цаг гаргаж фитнес, иогийн дасгалд явах хүсэл аяандаа төрөөд ирнэ.
3. Түргэн хоолонд дурлахаа боль
Өөр идчихээр эрүүл зүйл дэргэд нь зөндөө байгаа шүү дээ. Түргэн хоол цаг хэмнэдэг ч гэсэн гуалиг биений хамгийн том дайсан. Пицца, шарсан төмс, кола, бургерүүд тэр чигтээ калори ихтэй бүтээгдэхүүнүүд байдаг. Урьд нь хааяа нэг завтай үедээ тухтай хооллочихоод, бусад үед нь хажуугийн мухлаг юм уу цайны газраас бургер халаалгаад идчихдэг байсан бол одоо энэ хоёрынхоо байрыг нь соль. Хэдэн минутыг хэмнэхийн төлөө, гоо сайхнаа үрэн таран хийх хэрэггүй. Аль нэгийг нь золиослох шаардлага гарвал, ажлынхаа цагийг жаахан уртасгаад, өдөр нь чанартай хооллож байгаарай.
4. Хоолныхоо порцыг тохируулж бай
Нэг хэсэг хоол идэхгүй явж байгаад нэг идэхдээ ихээр идэх нь биеийн эрүүл мэнд болоод жинд маш ихээр нөлөөлдөг. Хамгийн зөв порц бол бага багаар ойр ойрхон идэх. Зуслан, амралтын газарт хооллох тогтмол цагийн хуваарь байдаг даа? Өглөө 7-гоос, үдээс өмнө 11-ээс гэх мэт. Аанхаан, яг тэр хуваарийн дагуу бага багаар хооллож байгаарай.
5. Амны зугаагаа зөв сонго
Чанартай, ширхэгтэй хүнс буюу самар, хатаасан жимс гэх мэт бүтээгдэхүүнүүдийг өдөртөө бага хэмжээгээр ч гэсэн хэрэглэж байвал хэт өлсөж, хэт их идэхгүй, сэтгэл санаа ч сайхан байдгийг санаарай.Өдөртөө дор хаяж 2 ширхэг шинэхэн жимс идэж заншаарай. 3 удаа их порцоор хоол идсэний оронд 5 удаа бага багаар идэх нь бодисын солилцоонд ч сайнаар нөлөөлдөг.
Хамгийн чухал зүйл бол үргэлж өөрийгөө урамшуулж бай. Эрүүл, үзэсгэлэнтэй байгаадаа талархаж, харц дээгүүр алхаж байгаарай. Аливаа зүйлийг 21 хоног давтсанаар хүнд өөрийн гэсэн хэвшил болж суудаг юм шүү. Амжилт хүсье.