Өнгөрсөн Нагоягийн тэмцээнд түрүүлсэн мэргэжлийн сүмогийн озэки Харүмафүжи энэ сарын 13-нд эх орондоо ирлээ. Ирэх 9-р сарын тэмцээнд ёкозүна цолны төлөө барилдахаар болоод байгаа түүнд Сүмогийн Холбооноос доод тал нь 13 ялах болзол тавиад байгаа билээ. Зүүн хөлийн гэмтлээ эмчлүүлэх, аавыгаа нутаглуулсан газрыг эргэхээс гадна хөдөө хээр гарч, цэвэр агаарт амран ирэх тэмцээнд бэлтгэхээр ирээд байгаа юм. Харүмафүжи Монголд амрах хугацаандаа ёкозүна Асашёорюүтэй уулзаж, ёкозүна болсон туршлагаас нь сонсож, зөвлөгөө авах гэнэ. Мөн Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч Асашёорюү Лондонгийн олимпод чөлөөт бөхийн багийнхны авсан хүрэл медалийг Харүмафүжигийн 7-р сарын түрүүтэй хамтатган тэмдэглэхээр болсон байна.