Гэрлэлтээ цуцлуулахаар жилийн өмнө бичиг баримтаа өгсөн Холливудын жүжигчин Деми Мур, Эштон Катчер нар санхүүгийн асуудлаас болоод салж чадахгүй байгаа гэнэ.
Us Weekly сонинд бичсэнээр Эштон Катчер одоо жилд 700 мянган ам.долларын орлоготой хэдий ч Деми Мурын өмгөөлөгчийн өмч хөрөнгөө хуваах саналыг зөвшөөрөөгүй аж.
Эштон Катчертэй зургаан жил хамт амьдрахдаа 290 саяын хөрөнгөтэй болсон Деми Мур экс залуу амрагтаа мөнгө өгөхгүй байхаар шийдсэн тухай шар хэвлэлээр бичиж байна. Тэд албан ёсоор гэрлэсэн учир хуулийн дагуу Деми 150 саяыг, Эштон 140 саяыг авах юм байна.
О.СУГАР /INFO.MN/