Лондон хотын хөлбөмбөгийн “Чэлси” болон Францын үндэсний шигшээ багийн довтлогч Оливье Жиру зам тээврийн хөдөлгөөний дүрмийг дөрөв дараалан зөрчсөн тул ойрын үед автомашин жолоодох эрхээ хасуулж мэднэ.
Өнгөрсөн жил Францын шигшээ багтай хамт дэлхийн аварга болсон Жиру шүүхээр оржээ. Жиру өнгөрсөн оны тавдугаар сард хувийн “Бэнтли” загварын машинаараа хурд хэтрүүлсэн байдаг. Нийт 12 онооны зөрчилтэй болсон тул Европын холбооны дүрэмд зааснаар автомашин жолоодох эрхээ хасуулахаар болсон аж.
Өмнө нь Жиру гурван удаа гурван оноогоо хасуулж байжээ. Шүүх Францын хөлбөмбөгчнийг буруутай гэж үзсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn