Дэлхийн бөмбөрцөг дээрх бүх л ээжүүд ямар ч нөхцөл болзол шаарддаггүй, хариу нэхдэггүй, чин үнэнч хайрын үлгэр жишээ болдог гэхэд хилсдэхгүй. Эхийн хайр гэдэг цаг хугацаа, орон зайнаас үл хамаарах бөгөөд бид өөрсдөө эцэг эх болж байж л тэдний хайрыг ойлгодог билээ.
Энэхүү агуу хайрыг гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээхийг хүссэн бөгөөд амьдралын хүнд хэцүү мөчид эдгээр зургууд зүрх сэтгэлийг бүлээцүүлэн, амьдрах найдварыг төрүүлдэгээрээ онцлогтой.