Өндөр гоолиг биетэй байх нь сайхан харагдахад нөлөөлөх давуу чанар, гэхдээ намхан эмэгтэйчүүдэд ч бас өндөр харагдах боломж бий. Та хувцаслалтаараа наснаасаа илүү залуу, өндөр, туранхай харагдах бүрэн боломжтой. Үүнд та хувцасныхаа дагалдах жижиг хэрэглэлүүдийг зөв сонгох юм. Бид таньд тус болох 7 зөвлөгөөг хүргэж байна.
Футболка болон юбка
Өндөр харагдахын тулд та биеийн харьцаагаа зөв хадгалах хэрэгтэй. Футболка цээжнээс урт байх нь хөлийг богино харагдуулдаг. Тиймээс та хөлөө урт харагдуулахын тулд урт юпка өмсөж болох юм.
Бүс, гутал
Хэрэв та шагаандаа бүстэй гутал өмсөх гэж байгаа бол арьсны өнгөтэй адил өнгөтэйг сонгох хэрэгтэй. Учир нь бусад өнгө таны хөлийг богино харагдуулах болно. Мөн та өргөн бүснээс зайлсхийх хэрэгтэй.
Хүрэм
Намхан эмэгтэйчүүд том, эсвэл урт хүрэм, костюм, эсвэл савхи өмсөхгүй байх ёстой. Тэдгээр нь хөлийг богино харагдуулдаг. Тиймээс богино загварлагийг сонгох хэрэгтэй шүү
Урт цамц
Урт цамцнууд сонгосноор өндөр өсгийт өмсөхгүйгээр өндөр харагдах боломжтой. Дундаж урттай биш гутал хүрсэн уртыг сонгоорой.
Хувцаслалт
Залуу охид сул загварын плат сонгож болох ч бие барьсан бүсэлхийг тодотгосон плат биеийн харьцааг тэнцвэртээ харагдуулдаг.
Өнгө болон хээ
Хувцасны өнгө, тод ба бараан хосолсон байх нь насхан харагдуулах бас нэгэн нөхцөл болдог. Мөн босоо хээ нь өндөр харагдахад тусладаг.
Жинс ба топ
Топ нь жижиг биетэй эмэгтэйчүүдийн хувьд төгс сонголт юм. Түүнийг жинстэй хослуулах нь хөлийг урт харагдахад тусладаг.
Р. Цолмон