Домогт хөлбөмбөгчин Роналдотай хамт тоглож байсан хүмүүс түүнийг хэзээ ч талбай дээр хэн нэгэн рүү орилдоггүй, үргэлж инээмсэглэдэг, хөгжилтэй нэгэн байсан гэдгийг дурсан ярьдаг аж. Олон сая хүний зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан Роналдо өсвөр, залуу насандаа их ичимхий, царай муутай, үргэлж л хөлбөмбөгийн тухай ярьдаг нэгэн байжээ. Охид, хүүхнүүд түүний энэ ярианд залхдаг байсан гэнэ. Тийм ч учраас түүнд найз бүсгүй олдолгүй уджээ. Зарим нэг нь түүнийг явуулаад ижил хүйстэн хэмээн цоллож байсан удаатай. Энэ бүхэн Роналдод эмзэг тусдаг байсан тул мань хүн өвөрмөц хариу өгөхөөр шийдсэн байна. Тэрбээр яг л ижил хүйстэн залуу шиг аягладаг болжээ.
Түүний анхны хайр бүтэлгүйтсэн гэдэг. 14 настайдаа хөршийн охин Кэллид сэтгэл алдарчээ. Тэр охинд таалагдахын тулд Роналдо айлын жимсийг хулгайлж авчирдаг байсан аж. Кэлли охин Роналдог царай муутай гээд халгаагаагүй байна. Удалгүй бүх зүйл өөрчлөгдөв. 17 насандаа Рон булчин шөрмөсөө хөгжүүлж, шүдээ янзлуулсан бөгөөд Бразилийн хөлбөмбөгийн од болсон юм. 1994 оны зун тэрбээр дэлхийн аварга болсон билээ.
Хэрэгт дуртай сэтгүүлчид тэр мөчид нөгөө Кэлли бүсгүй дээр нь очоод Роналдог тоогоогүйдээ харамсаж байна уу хэмээн тавласан аж. Кэлли бүсгүй мэдээж харамссан нь ойлгомжтой. Харин Роналдод бүх хүүхнүүд нээлттэй болсон юм. 17 настайдаа Голландад очихдоо Роналдо Риод танилцсан Надя гэх халуухан цуст шаргал үст бүсгүйг дагуулж явжээ. Тэр хүүхэн нь үргэлж л гал улаан өнгөөр уруулаа будаж, өндөр өсгийт жийн, биеийг нь барьсан оготор банзалтай таваргадаг байв.
Тэр үед зурагт үзэх, секс хийх нь Роналдогийн хоёр дуртай зүйл нь байсан гэдэг. Хагас жилийн дараа Надя бүсгүй түүнд сонин биш болов. Эх нутагтаа очиж амрах үеэрээ Рон өөр нэг халуухан цуст шаргал үст бүсгүй болох Вивианнатай үдэшлэг дээр танилцжээ. Шууд л өрөөндөө авч орсон гэдэг.
Эргээд очтол Надя бүсгүй бие давхар болсон гэж хэлжээ. Роналдо 18 настай хэдий ч сүйхээтэй загнан бүсгүйгээс эцэг тогтоолгох шинжилгээ өгөхийг шаарджээ. Надя элдэв арга саам тоочиж, татгалзсан гэдэг. Харин Роналдо түүнийг хаясан байна.
Эрх чөлөөтэй болсон Рон хүүхнүүдийг бээлий шиг сольдог болов. Тэр секс машин болсон байлаа. 15 насандаа зандан биш болсон учраас аргагүй биз дээ. Хамгийн ихээр шуугиан тарьсан үгээ Роналдо 2002 оны ДАШТ-ий өмнө хэлсэн байдаг. “Би зургаан жилийн туршид тоглолт болгоны өмнөх орой секс хийж байгаа. Гэхдээ энд нэг чухал нөхцөл бий. Эрэгтэй нь идэвхгүй байх ёстой. Эмэгтэй нь эзэмдэнэ гэсэн үг л дээ. Дор хаяж хоёр цагийн туршид секс хийдэг. Хамгийн гол нь эрчим хүчээ хэмнэх ёстой. Бага зарцуулна л даа. Тэгэхгүй бол талбай дээр гараад хялайна шүү дээ” хэмээн томорчээ.
Нэг удаа бэлтгэлээ хийж дуусаад Роналдо үдийн зоог барихаар зоогийн газар луу явжээ. Эргээд багтайгаа нийлэх ёстой байтал алга болчихов. Хэдэн цаг өнгөрсөн ч тэр ирсэнгүй. Багийнх нь хамгаалагч нар түүнийг эрж хайснаар хувцас солих өрөөнд хоёр хүүхэнтэй зэрэг загас наадуулж байхыг нь олсон гэдэг. Супер од учраас Роналдо шинэ залуу амрагууд олоход түвэггүй байв. “Барса”-д ирсэн хойно нь гэрийнх нь үүдэнд өдөр болгон нэгэн үнэнч шүтэн бишрэгч хүүхэн отож зогсдог байв. Тэр хүүхнүүдэд Роналдо шөнийг зориулдаг байжээ.
1997 онд Роналдо Италийн “Интер” багт очсон юм. Тэнд очихдоо Бразилийн топ модель, жүжигчин Сюзанна Вернерийг дагуулж явав. Байнга шоуддаг болсон гэнэ. Энэ бүхэн Роналдогийн тоглолтод ер нөлөөлсөнгүй. Мань хүн 1998 онд “Алтан бөмбөг” шагналын эзэн болсон байдаг. Шөнийн клубт очих болгонд нь түүнд хүүхнүүд хамуу шиг хаалддаг байсан аж. Мань хүн ч зүгээр байхгүй. Түүнд дор хаяж 200 нууц амраг байсан гэдэг. Харин албан ёсны эхнэр бол гурав байжээ.
1999 онд Роналду шаргал үст хөлбөмбөгчин бүсгүйг хараад сэтгэл алдарчээ. Тэр бүсгүй Бразилийн шигшээ багт тоглодог байв. Улсынхаа хамгийн царайлаг хөлбөмбөгчин гэх сэтэртэй Милена Домингесыг сэтгүүлчид “Бразилийн Барби хүүхэлдэй” гэж нэрлэдэг байлаа. Роналдо тэр бүсгүйн утасны дугаарыг олж яриад уулзсан бөгөөд шууд л өвөртөө оруулсан гэдэг. Роналдогийн төлөө Милена бүсгүй найз залуугаа хүртэл хаяжээ. Удалгүй тэд хуримаа хийсэн байна. Гэвч Рон шөнийн амьдралаа орхиж чадсангүй. Урдуураа өнгөрөх урт хөлтэй, шаргал үст хүүхнүүдийг өвөртөө оруулдаг хэвээр байлаа.
Нэг удаа Роналдо өрөөндөө хоёр биеэ үнэлэгчийг аваачтал нөгөөдүүл нь трансжендер нөхдүүд байсан гэдэг. Амаа хамхихыг гуйгаад Роналдо тэдэнд 300, 300 доллар өгөхийг санал болгосон ч цаадуул нь 40 мянгыг нэхжээ. Тохиролцож чадаагүй учраас энэ явдал хэвлэлээр нэг цацагдсан байдаг. Энэ түүх Роналдогийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн. Зар сурталчилгааны томоохон гэрээ байгуулаад байсан компаниуд гэрээгээ цуцалжээ.
Роналдогийн албан ёсны гурван эхнэрээс дөрвөн хүүхэд мэндэлжээ. Түүнд мөн албан ёсны таван найз бүсгүй байсан аж. Сүүлийн үед Роналдо томоожсон гэлтэй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэрбээр 24 настай загвар өмсөгч, дижэй Селина Лоск гэдэг бүсгүйтэй үерхэж байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn