Дотогш өнгий
Хөл холгох гутал хол явуулдаггүйтээ адил
Хөндий сав руу орилох утга нэгэн бус уу
Хөрзөн түлхэд илч нь халуун ч үнс ихтэй
Хөрсөн сэтгэл гэсээд ч хуучин шиг ээ итгэж чадах уу
Тухгүй газар бол диваажин байгаад ч нэмэргүй
Туулсан замаа эргээд нэг бүрчлэн хэмжиж болох уу
Туж л жаргах юм шиг түүндээ эрдэх нь зөв үү
Тунгаан бодож эргэцүүлэх үнэн гаргалгаа мөн үү
Асаж буй гал руу аргал хийх үү ус хийх үү
Алдаа нь болж шархлуулах ганцхан амьдралд хэрэгтэй юу
Азын сахиус нь болон инээмсэглэлд нь тодрох уу
Арилж болох толбыг улам томруулах амжилт уу
Хашрын буруу гэж хаана ч байхгүй тэвчээрэй
Ханадаггүй зүйл бишээ сэтгэл өвддөг юм тэсээрэй
Эвлэхгүй бол боль эрэл ээ ондоо газраас хай
Энэ тэрийг гоочилж суухаар өөрийнхөө дотогш өнгий
Бумба овогтой Баасанбадам хуудаснаас
2019-01-18нд