Байгаль эх хүн төрөлхтөнд бэлэглэсэн гайхамшигуудын нэг бол эрдэнийн чулуу билээ. Чулуу бүхэн өөр өөрийн увидас, ид шидтэй гэдэг. Та бүхэнд эрдэнийн чулууны анагаах увидасын тухай хүргэж байна.
Усан болор – Энэ чулуу нь эрүүл энх байхын бэлгэдэл болдог. Ийм ч учраас хүмүүс усан болорыг их ачаалалтай өдрийн дараа, эсвэл компьютерийн ард удаан сууснаас болж нуруу их өвдөх үед нуруун доороо хийж хэвтдэг юм байна.
Оюу – Эрт дээр үеэс эхлэн оюуг аз жаргалын чулуу гэж нэрлэж иржээ. Оюу нь энх тайван, амар амгалан байдлыг бэлэгддэг. Үүнээс гадна эртний хүмүүс энэ номин хөх өнгийн чулууг хайр дурлалын бэлэг тэмдэг хэмээн тооцож ирсэн байна. Хэрвээ хэн нэгэнд оюу бэлэглэвэл энэ нь тэр хүндээ үргэлж азжаргал авчирдаг юм байна.
Хас – Хас бол эрэлхэг зоригтнуудын чулуунд тооцогддог. Мухар сүсгээр болтагш хас уувал ямар чөвчнөөс салдаг гэнэ. Хэрэв таингэмээр байвал аягатай усанд хас чулуу хийж хонуулаад өглөө өлөн элгэн дээрээ уугаарай.
Гартаам – Эртний хууч яриагаар бол гартаам нь эрүүл энх, урт удаан нас, саруул ухаантай байхын бэлэг тэмдэг гэнэ. Аливаа муу муухайгаас хамгаалаад зогсохгүй бүсгүй хүний цэвэр ариун байдлыг сахиулж, алдар нэрийг авчирдаг юм байна.
Боржин – Эртний ацекуудад энэ чулуутай холбоотой зан заншил байжээ. Тэд нарыг бишрэн шүтэх үйл ёслолдоо боржинг заавал оролцуулдаг байжээ. Чин зориг, тэсвэр хатуужил, оюун ухаан, нигүүлсэл, энэрэл энэ бүгд боржингийн бэлэглэгч гайхамшигт чанарууд юм.
Ягаан болор – Энэ чулуучин үнэнч цагаан сэтгэл, аюулгүй байдлыг өөртөө агуулдагаараа онцлогтой. тэр хэзээд хайр харамгүй, амь биеэ хайрладаггүй баатарлаг хүмүүст азжаргал авчирдаг гэнэ. Цагаан болороор үрчлээсээ үрж массажлавал арилдаг гэнэ.
Чохой бадган хуйларсныг таслаж бэтгийг эвдэнэ.
Шунх шархаг оёж уушиг элэг судасны халууныг арилгана.
Цагаан шунх халуун цэцэг шархны өвчин хуянг арилгана.
Лет (хонд) ясыг таслаж махны халуун судасны халууныг арилгана
Жуган уушигны өвчин шархны халуун нүд шархлахыг дарна.
Гарзээ (шохойн будаг) мах ясанд шунасан өвчнийг дарна.
Жац бадган хий, машуу хаагдах өвчнийг арилгана.
Харуул (өмхий давс) бадган хий, бүлээнийг үүсгэж дэвэргэнэ. Бадган бүхэнд тустай.
Ланц (давс уудаг) хаагдах үл хйлах бэтгийг дарна.
Зэц цусыг хайлуулах шархны шар усыг татна.
Рацу савны хүйтэн өтгөн хаагдахыг арилгана.
Цалаа (тунсаа) шарх цус, шар ус, эмэгтэйн хүнд өвчинд тустай.
Талц хүйтнийг дарж ходоод цанхайхыг дарна.
Явагчар (шүү) бүлээн үүсгэж бэтэг өвчнийг арилгана.
Бүлдог (хужир) ялзралыг таслаж, өгөршиж бохирдсон хор өвчнийг арилгана.
Мүс (хүхэр) бээр цус шар ус, шарх шалбархайг дарна.
Бэгвэн (хөх байван) гөвдрүүг таслаж, бэтгийг эвдэж, нүдний цагааг арилгана.
Цүр (байван)-гийн язгуур мах ялзрах бэтгийг ховхлох үс зулгарахад тустай.
Гүгэл нян хатгаа адийн язгуур хий өвчнийг дарна.
Шилдай (хушны давирхай) шар ус боомыг дарна яс хугарахад тустай.