Шинэ ургацын монгол төмс хаа сайгүй зарагдаж байгаа энэ үед таны хоолны баялаг санд нэгэн шинэ амттан санал болгож байна.
Орц:
Төмс – 150 г
Гурил – 150 г
Элсэн чихэр – 50 г
Өндөг – 1 ширхэг
Жимсний чанамал – 100 г
Самар-100 г
Сод– 1 ц. х.
Нимбэгний шүүс-1 ц.х
Төмсөө чанаж болгоод үрүүлээр үрнэ. Тэгээд гурил, сод, нимбэгний шүүс, элсэн чихэр, өндөгтэйгөө хольж зуурмаг бэлдэнэ. Зуурмагаа 1 см орчим зузаантай элдээд дугариг хэвээр хэвлэн голыг нь үл ялиг хонхойлгоод жимсний чанамлаа зузаавтар түрхээд захаар нь нунтагласан самраа цацаж өгнө. Шарах шүүгээнд хийж, алтан шаргал хайрстай болтол нь жигнэнэ.