Биеэн дэх өөхний хэмжээ, биеийн жин, өргөнөөс үл хамаараад эмэгтэйчүүдийн биеийн галбир ерөнхий хэдэн хэсэгт хуваагддаг. Мэдээж эдгээр хэсгүүд нь өргөн, нарийн, өндөр, туранхайгаасаа хамаараад цаашаа олон хуваагдах нь ойлгомжтой.
Алим буюу V хэлбэр (доошоо харсан гурвалжин хэлбэр)
|
Алиман биеийн галбиртай бүсгүйчүүд ташаатайгаа харьцуулбал өргөн мөртэй байдаг. Мөн тэд гуя болон хөл хэсгээрээ нарийхан байх нь элбэг. Эсрэгээрээ цээж хэсэг нь биеийн бусад хэсэгтэй харьцуулахад хамаагүй том харагддаг. Биеийн өөхний дийлэнх хэсэг нь цээж, хэвлий, толгой хэсэгт байдаг байна.
- Хувцаслахдаа мөр хэсэгтээ анхаарал хандуулахаас илүү гуя хэсэг чинь нарийхан болохоор тэр хэсэгтээ анхаарал тавих нь чухал.
- Цамцны чинь зах V хэлбэрийн байвал зүгээр, эсвэл хүзүүний зүүлтээрээ V хэлбэр үүсгэснээр чиний өргөн мөрийг нарийхан харагдуулна.
- Дээд хэсгээрээ бараан, доогуураа өнгөлөг хувцас сонговол мөн биеийн галбирыг мэдэгдүүлэхгүй.
- Бариу өмд, эсвэл юбка өмсөх нь таазыг чинь өргөн харагдуулна.
|
Гадил буюу шулуун хэлбэр (тэгш өнцөгт хэлбэр)
|
Ийм галбиртай эмэгтэйчүүдийн бэлхүүс нь гуя болон цээжний тойрогтой харьцуулахад том байдаг. Биеийн өөх ерөнхийдөө жигд тархсан байдаг болохоор шугаман буюу шулуун биеийн галбиртай харагдуулдаг.
- Бэлхүүс хэсэгтээ анхаарал өгөхөөс зайлсхий. Аль болох биеийн галбир харагдуулсан хувцас өмс. Юу вэ гэхээр биеийн дээд болон доод хэсгээ тодотгож өгсөн хувцас сонгох нь зөв юм.
- Бэлхүүс хэсгээ тодотгож өгөхийн тулд бүс зүүх нь хамгийн зөв сонголт. Мөн гутал чинь анхаарал татахуйц байвал нарийхан хөлийг чинь тодруулж өгнө шүү.
- Бага зэрэг сул, өргөн өмд сонгох хэрэгтэй.
|
Лийр буюу А хэлбэр (дээшээ харсан гурвалжин хэлбэр)
|
Өгзөг болон гуя хэсэг нь цээжний тойрогтой харьцуулахад хамаагүй том байдаг. Биеийн өөхний ихэнх хэсэг нь гуя, өгзөг, ташаанд хуримтлагддаг ба цаашлаад ийм галбиртай хүн таргаллаа гэхэд хэвлий болон бэлхүүс хэсгээрээ илүү таргалдаг байна.
- Мэдээж биенийхээ дээд хэсэгт анхаарал өгөх хэрэгтэй. Цээж жижигтэй, мөргүй эмэгтэйчүүдийн хувьд ороолт эсвэл том захтай цамц өмсөх нь биеийн харьцааг чинь тэнцвэржүүлж өгнө.
- Цаашлаад мөртэй цамц, хүрэм сонгохоос гадна уртын хувьд хэт богино эсвэл өгзгийг чинь давахаар урттай байх хэрэгтэй.
- Зарим аксессуар хэрэглэл зүүж цээж хэсгээ том харагдуулж болно. Дээгүүрээ аль болох өнгөлөг, доогуураа бараан хувцас өмсөөрэй.
|
Элсэн цаг буюу Х хэлбэр (дээшээ, доошоо харсан хоёр гурвалжин хэлбэр)
|
Тааз болон цээжний тойргийн урт бараг ойролцоо ба бэлхүүс хэсгээрээ илүү нарийхан байдаг. Биеийн өөх бэлхүүснээс доош болон дээш хэсэгт илүү их байдаг ба ийм галбиртай хүмүүс гар, цээж, гуя, өгзөг томтой хүмүүс байдаг байна.
- Мэдээж хамгийн гоё биеийн галбир ч гэсэн тааз болон цээжний хэмжээгээ адилхан харагдуулах нь чухал. Хамгийн түрүүнд сонгох хувцас бол бүс. Чиний бэлхүүсийг тодотгож өгөх учраас биеийн галбир гайхалтай харагдана.
- Өвдөг шүргэсэн даашинз болон юбка чиний биеийн галбирыг мөн тодруулна. Мөн бариу хүрэм, цамц, цаашлаад бариу жинс өмсөж болох юм. Мөн босоо судалтай хувцас өмсвөл чамайг илүү нарийхан гуалиг, хэт том биетэй харагдуулахгүй байх болно.
Info.mn
|
продвижениесайтtopod.inвзломать пароль mail ruчехол для iphoneтарифы кредитная карта приватбанкjogar jogos de slots de 5 tambores gratisescort tonightcasino oyunu oynaMsn free gamesдлина подъема на килиманджародам деньги в долг на кивиденьги в долг без мошенничестваправила восхождени¤ на килиманджаролучший маршрут на килиманджарокредитка дельта банк заказатьденьги в долг сегодняnorwegian to english language translationответственность за употребление наркотиков в украинеавто банковский конфискат украинаdesign radiatorwhat are corporate eventsпродвижение в googleпостройка домов по канадской технологиивірус герпесаотдых на гоа с ребенком отзывы