Та бүхэндээ Хятадын алс бөглүү захын мужуудаас сайхан амьдрал хайж нийслэл Бээжин хотод ирээд
подвалаар амьдарч байгаа хүмүүсийн гэрэл зургуудыг хүргэж байна. Фотографии показывают обитателей пекинских подвалов, тех, кто приехал в Пекин с далеких районов Китая ради покорения столицы. Сайхан амьдрал мөрөөдсөн шилжин ирэгсэд бүтэлгүйтэж зовлон гачаалд орох нь бараг л дийлэнхэд нь тохиолддог юм байна.
Мөн тэдгээр ирэгсдийг тэнгэр багандсан өндөр байшингуудаас гадна аймшигтай гэмт хэргийн ертөнц хүлээж байдаг ажээ. Шилжин ирэгсдийг хотын энгийн ард олон “хархны аймаг” гэж хочилдог ба яагаад гэвэл тэдгээр хүмүүсийн ихэнх нь газар доор амьдардагаас тэгэж нэрлэжээ.
Манай нийслэл хотод ч гэсэн хөдөөнөөс ирэгсэд болон оюутанууд подвалд амьдарч байгаа билээ.
Караоке-клубын ажилтан залуу. Тэрээр өөрийн өрөөгөө үлээдэг шааруудаар чимэглэжээ.
23 настай Бин ярилцлаганд бэлтгэж байна. Тэрээр даатгалын ажилтан болохыг мөрөөддөг.
21 настай гоо сайханч Лю өөрийн өрөөндөө зөвхөн унтах гэж ирдэг.
Зөөгч бас офисын ажилтан залуу хосууд энэ подвалд жил хагас амьдарч байна.
Гоо сайхны салонд ажилладаг бас нэг хос Бээжинд ирээд хэдийн 5 жил болжээ.
Ерөнхий тогооч нөхөр өөрийн эхнэрийн хамт.
23 настай Сяо хөгц болон чийгнээс нэг их айгаад байдаггүй болохоор подвалийн угаалгийн өрөөнд амьдардаг.
Ушугийн багш Ян өөрийн хичээлээ подвалд явуулдаг.
20 настай Бао өөрийн подвалийн өрөөндөө айпад дээрээ тоглож байна. Энэ подвалийн өрөө нь түүний найз залуугийнх.
30 настай Жоу өөрийн хүүхдээ хөхүүлж байна.
26 настай Сю өөрийн ээжтэйгээ веб-камераар ярьж байна.
24 настай энэ бүсгүй Бээжинд сурахаар иржээ.
53 настай автомеханик Ву эхнэрээсээ салаад энэ подвалд нүүж иржээ.
Офисын ажилтан Ди өөрийн хүүхэдтэйгээ энэ подвалд 4 жил амьдарчээ.
Менежер Ма өөрийн өрөөндөө тамхилж байна.
Энэ зураг дээрх үзэсгэлэнтэй бүсгүй бол 25 настай хумс засалч Жуана Цю Ли юм. “Надад дээр тансаг амьдрана уу, газар доор муухан амьдрана уу, ямар ч ялгаа байхгүй. Бид бүгд нэг л ижил хувцас өмсөж, адилхан үсээ засдаг. Бас бид бүгд нарыг яг л нэг янзаар хардаг. Хэдэн жилийн дараа би их мөнгө хураагаад дээр амьдрана гэж боддог”.
Подвалийн манаач Жан.