ХҮҮХЭД & УХААЛАГ УТАСНЫ ХАМААРЛЫН ТЕСТ (8 наснаас дээш)
Доорх сорил өгүүлбэрүүдийг уншаад асуулт тус бүрд “Тийм”, “Үгүй” гэж хариулна уу. “Тийм” гэж хариулсан хариулт бүр танд 1 оноо, “Үгүй” бол 0.
1. Утсаа ашиглаж байх үед нь хурааж авах үед маш огцом уурлаж, уцаарладаг.
2. Утсыг нь буцааж өгөх хүртэл муухай ааш гаргаж, аливааг хийхээс дургүйцдэг.
3. Интернет орж ирэхгүй, тасарсан үед цухалдаж, хямардаг.
4. Хүүхдээрээ ямар нэгэн зүйл хийлгэхийн тулд авах ёстой цорын ганц арга зам бол утсыг нь хураах юм.
5. Зав чөлөө л олдвол утсаа ухаад суучихдаг.
6. Утсаа байнга шалгадаг.
7. Дата үйлчилгээ авч чадахгүй үедээ цухалдаж, хямардаг.
8. Хэн нэгнээс зурвас ирэхгүй, хэн ч залгахгүй, хэн ч хариу коммент бичихгүй байх үед уурлаж, хачин үйлдэл гаргадаг.
9. Утасных нь цэнэг дуусах үед уурладаг.
10. Утасгүй үедээ чөлөөт цагаараа юу хийхээ мэддэггүй.
11. Бусадтай, найзуудтайгаа утасны цаанаас л нээлттэй харилцдаг.
12. Сошиал тоглоом тоглох, сошиал хаягтай байхыг хориглох үед хүүхэд маань уурлаж, хямардаг.
13. Хичээлийнхээ цагаар удаа дараа утас оролдсон хэргээр багшаас сануулга авч байсан.
14. Гэрийн даалгавар г.м зүйлсээ зөвхөн утсандаа л тэмдэглэж, түүндээ найддаг.
15. Шийтгүүлнэ, биднийг уурлана гэдгийг мэдсээр байж, утас, цахим хэрэглээгээ үргэлжлүүлэн, гэр бүлийн дүрмийг зөрчдөг.
16. Хэрвээ бил хаа нэг тийш сүлжээгүй, wi-fi үгүй зуслан г.м газар руу явахаар бол эсэргүүцэж, цухалддаг.
17. Найзуудтайгаа гадуур гарах, тоглохоос илүү утсаараа тоглох, цахимаар хүмүүстэй харилцах, видео үзэх зэргийг илүүд үздэг.
18. Гадуур гарсан ч чихэвч утаснаасаа салдаггүй.
19. Орондоо ороод утсаа үзэж байгаад унтдаг.
20. Өглөө босоод хамгийн түрүүнд хийдэг зүйл нь утсаа шалгах юм.
Дуусчихсан уу? Оноонуудаа нэмээд коммент үлдээгээрэй. Удахгүй дүгнэлт болон түүнд тохирсон зөвлөгөөг хүргэх болно.
Эх сурвалж http://www.info.mn