1. 1.88 метр өндөр залуу 18 настайгаасаа анх урлагт хөл тавьсан нь загварын ертөнц байжээ. Энэ бол 30 жилийн өмнөх явдал. Тэрээр одоо 48 настай.
2. Тэрнийг бид эртнээс танина. Учир нь Монголд гарсан хамгийн анхны солонгос цувралуудын нэг “Цэцгийн хүлэмж”-д тэрээр 4 хүүтэй айлын 3 дахь хүү Кү Дэгийн дүрийг бүтээдэг.
3. Ча Сын Вон “Бие хамгаалагч”, “Агуу хайр” цувралуудаар Пэгсан наадмын телевизийн салбарын шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд нэр дэвшиж байжээ.
4. Телевизийн карьераасаа өргөн дэлгэцийн карьер нь илүү амжилттай. Учир нь тэр “Jail Breakers” киногоор Пэгсаны кино салбарын шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртэж, “Blood Rain”-аар мөн уг шагналд нэр дэвшиж байжээ.
5. Солонгосын олон одоос ялгаатай нь тэрээр нэлээд эрт амьдрал зохиосон. 22 настайдаа, нэг хүүтэй эмэгтэйтэй гэрлэж байжээ. Тэд 2003 онд охинтой болсон юм.