Бразилын супермодель, “Сахиусан тэнгэр” Алессандра Амбросио “Victoria’s Secret”-ийн тайзнаа сүүлчийн удаа гарч, нулимстайгаар тайзаа орхисон. Гэсэн хэдий ч түүнийг хэзээд “Сахиусан тэнгэр” байна хэмээн шүтэн бишрэгчид нь хүндэлдэг. Тэгвэл модель бүсгүй загварын тайзаа орхисон ч өөрийн хувийн бизнестээ анхаарч эхэлжээ. Тэрбээр өөрийн нэрийн усны хувцасны “GAL Floripa” брэндээ үүсгэж, шинэхэн цуглуулгаа гаргажээ. Алессандра Амбросио өөрийн бага дүү Алин болон дотны найз Жизель Корягийн хамтаар шинэхэн цуглуулгынхаа танилцуулга зураг авалтаа хийлгэсэн байна.