Түүнтэйгээ хамт байхдаа тэврэлдэж хэвтэхээс өөр зүйл хийхээ больсон юм биш биз? Хааяа нялуурахаас илүү хамтдаа солиотой зүйл хийвэл харилцаа сэргэдэг. Сайхан хөгжилдөцгөөе л дөө. Яадгийн тэ?
1. Машины уралдаан
Тэр мэдээж тоглох дуртай. “Тоглохоо болилдоо, хоёулаа гадагшаа гаръя лдаа” гэж гомдоллохын оронд түүнтэй нийлээд тогло. Түүний гайхшралыг төрүүл, хожоод шарыг нь малтаад өг хонгор минь. Энэ удаад бол жинхэнэ уралдаан биш л дээ. Гэхдээ яагаад жинхнээсээ машинаар уралдаж болохгүй гэж? Аюултай л юм тэ. Заза ямар ч байсан, энэ удаагийн ярилцах гэж байгаа зүйл бол видео тоглоом.
2. Хамтдаа
Жингээ барихаар, хавтгай хэвлийтэй, булчинлаг гуятай болохын тулд дасгал хийж байгаа юу? Чи фитнесст явж байгаа ч тэр хамаагүй ээ. Гэртээ хайрттайгаа хамт дасгалаа үргэлжлүүл. Үнэнчээр хийхийг хичээ. Харин чамайг чадахгүй бол тэр чамайг шийтгэх болно. Шийтгэл нь харин юу байх вэ?
3. Тулаан
Гарч нэмэлт хүнс цуглуулах хэрэггүй, зөвхөн хөргөгчиндөө байгаа материалуудаа ашиглаад хоолны тулаан хий. Илүү амттай хоол хийсэн нь мэдээж ялна. Харин түүний шагнал бол хүслээ биелүүлэх.
4. Хамаагүй зохио, зохио
Урьд нь мэддэг тоглоомуудаа тоглосоор байгаад уйдчихсан л биз дээ. Харин одоо шинэхэн тоглоом зохио. Дуртай кино, жүжгийнхээ нэг хэсгийг тоглох, шинэ спортын төрөл зохиох ч байж болно. Энд заавал логиктой байх хэрэггүй. Алдаатай байвал харин ч хөгжилтэй биш гэж үү?
5. Чиг чиг
Фэйсбүүкийнхээ профайл зургийг солих сайхан сайхан зурагнуудтай болно доо. Түүнд аппарат бариулаад өөрөө хүссэн зогсолтоо ав. Халуухан, бодлогширсон, уншууртай, ганган, нууцлаг гээд л зохиомжтой. Бас аппаратандаа цаг тавьчихаад хоёулаа хамтдаа “гоё” зогсолт аваад авахуулахаа мартав аа.
6. Кино өдөрлөг, гэхдээ хүүхэлдэйн
Хөөх, ямар сахилгагүй юм бэ дээ? Нэг өдөр зүгээр л буйдан дээрээ давхралдаж хэвтээд хүүхэлдэй үз. Том жэрри, Ну погоди, Микки маус, Соут парк, Үнсгэлжин, Чарли Браун бас Цахиур чулууныхан гээд л хөөрхөн хөөрхөн хүүхэлдэй ч зөндөө шүү. Тэгээд хажуугаар нь хүүхэд насныхаа хөгжилтэй дурсамжуудыг хуваалцаад л.
7. Спа – д уруу татацгаая
“Үгүй ээ, тэр ийм юманд явахгүй шдээ.” гэж бодож байна уу? Тэр магадгүй эхлээд үгүй гэх байх л даа. Гэхдээ чи чинь овсгоо самбаатай Гоолингоо бүсгүй шүү дээ. Хүслийг чинь биелүүлэх нэг шалтаг ч юм уу гаргаад л аваад явчих. Харин тэнд ороод гарсныхаа дараа залуу чинь өөрөө хамт явах санал гаргадаг болох вий дээ. Бас тэр өдрөөс авахуулаад чи түүний эршүүд хэрнээ бага зэрэг бохир үнэрийг тэвчиж байх хэрэггүй боллоо. Ашгүй дээ.
8. Хайрт ор минь
Зүгээр л өдөржин хамтдаа унт. Амралтын өдрийг зүгээр л хамтдаа унтаж өнгөрөө. Хувцсаа өмсөлгүй хормогчоо өмсч хамтдаа хоолоо хийж идчихээд л буцаад орондоо ор. Хамгийн сайхан амралт биш гэж үү?