Хүүхэд залуусын дунд “Зүрхгүй”, “Мөсөн хайр”, “Надаас бүү холдооч” зэрэг дуугаараа танигдаж, тэдний зүрх сэтгэлд нь хүрч чадсан залуу хамтлаг бол “Outlaw” юм. Тус хамтлагын дуунууд сэтгэлийн үг аялгууны нийлэмжээ гайхалтай зохицдог ч гэж хэлж болно. “Outlaw” үүсэн байгуулагдсанаас хойш хэдийнээ таван жилийг ардаа орхижээ.
Хамтлаг таван насны төрсөн өдрөө ирэх сарын 14-нд “UB Palace”-ын “Open Air”-т тэмдэглэхээр болжээ.Тэд энэхүү баяраар “Зүрхгүй”, “Мөсөн хайр”, “Надаас бүү холдооч” зэрэг хит дуугаа дуулах бөгөөд фэнүүдтэйгээ хамт тэмдэглэх нь ээ. Үүнээс гадна тоглолтын нэг сюрприз бол хамтлагын залуус өөрсдийн түүхээр баримтат кино хийсэнээ үзэгч фэнүүддээ өргөн барихаар болсон байна.