Хайр ч гэсэн дотроо хэд хэдэн төрөлд хуваагддаг. Хардаж хайрладаг хайр, гал халуунаар шатааж хайрладаг хайр, “тоомжиргүй” ханддаг хайр, итгэж хайрладаг хайр гээд. Харин эднээс эмэгтэй хүний сэтгэлийг тайвуун байлгаж, хүссэнээ хийх эрх чөлөөг олгодог хайр нь хамгийн сүүлийнх нь гэж итгэдэг юм. Хайрт чинь чамд итгэж хайрладаг л бол дараах 9 шинжээс заавал байгаа.
• Тэр чамайг дэмждэг.
Алдах ч, онох ч тэр чиний хийх гэсэн болгоныг дэмждэг. “Яадын, миний хайр хийгээд үз” гэж тэр байнга хэлнэ. Өөрөөр хэлбэл амьдралыг өөрийнхөөрөө таньж, хөгжил дэвшил өөд явахыг чинь дэмждэг гэсэн үг. Зарим үед чамайг хайрлахаа хойш тавиад чиний авьяасыг хайрлаж чадах залуу л хүүхдээ хөхнөөс нь гаргаагүй байхад чинь “Ажилдаа ор” гэж ятгах болно.
• Тэр чамд “бүх” зүйлээ ярьдаг.
Яг үнэндээ эрэгтэй хүн хэзээ ч чамд бүх зүйлээ ярьдаггүй. Тэр бүр бүх зүйл гэж яг юуг нэрлээд байгааг ч ойлгохгүй. Гэхдээ тохиолдсон асуудлаа зөвлөлдөхөөр чин сэтгэлээсээ ярилцдаг, хамгийн уйтгартай бодлоо ч зүгээр л урсгадаг, өөрийнхөө амжилтын тухай хэлэхээр яаран залгадаг бол тэр чамд итгэдэг гэсэн үг. Яагаад гэвэл дээрх гурав тэдний бодол доторх бүх зүйл нь юм шүү дээ.
• Тэр ирээдүйгээ чамтай хамтаар төсөөлдөг.
Чи үүнийг зүгээр л яриан дундаас нь “харах” боломжтой. Тэр чамд итгэдэг бол ирээдүйн амьдралдаа өөрийн мэдэлгүй оруулаад л, яриад л байна.
• Тэр өнгөрснөө нуудаггүй.
Ямар аймшигтай “өнгөрсөн”-тэй гэдгээ тэр чамаас нуудаггүй. Чи түүний оюутны хоёрдугаар курсэд байхдаа зөвхөн “нэг шөнө”-ийг л өнгөрүүлсэн хичнээн охинтойг нь цээжээрээ мэднэ. Тэр яг л уншигдахад бэлэн дэлгэгдсэн ном гэсэн үг. Яагаад гэвэл тэр чиний өмнө гэмшиж байгаагаа харуулж, дахин тийм замыг сонгохгүй гэдгээ баталж харуулахыг хүсдэг.
• Тэр чиний дэргэд “тэнэг” байж чаддаг.
Тэр чиний дэргэд байхдаа “эр хүний хяналт”-аа алддаг. Тэр чамтай “тэнэгтэж”, ноцолдож, эг маггүй хөхөрч, зургаан настай хүүхэд шиг царайлж, дуугарч чадна. Түүнд ийм байх боломж хэр олон гэж бодож байна?
• Тэр чиний шийдвэрийг хүндэлдэг.
“Хэрвээ чи тэгж шийдсэн бол үнэн” гэдэгт тэр итгэдэг. Супермаркетаас ээждээ сүү авч орохдоо хүртэл чамайг харна. Эршүүд шийдвэрээс бусдыг нь чамаар шийдүүлэхдээ тэр үргэлж дуртай байна.
• Тэр чамайг харддаггүй.
Харамлах сэтгэлээс шал өөр юм шүү, энэ. Тэр чамд жинхэнээсээ итгэдэг бол эрэгтэй найзтайгаа хоол идсэний төлөө хардаж уурлахгүй. Утсаа авахгүй удсаны чинь төлөө ч бухимдахгүй.
• Тэр чиний талаарх муу ярианд ач холбогдол өгдөггүй.
Ялангуяа худал цуу ярианд. Яагаад гэвэл тэр чамайг яасан ч тийм зүйл хийх хүн биш гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй явдаг. Хөндлөнгийн хүмүүс өөрт нь нотлох баримт үзүүлсэн ч, чиний амнаас унах үгэнд л итгэнэ гээд өөрөөс чинь лавлаж асуудаг.
• Тэр богино хугацааг чамгүйгээр туулж чаддаг.
Айл гэрийн тэргүүн нь л гадаадад олон жилээр ажиллаж, амьдраад ирдэг жишээг бид олон мэднэ. Тэгээд “Эмэгтэйчүүд ч аргагүй тэвчээртэй улс юм даа. Эрэгтэй хүн байсан бол аль хэдийн…” гээд дуугаа хураадаг. Яг ийм үед би найзын маань ээж Японд зургаан жил болоод ирэхэд хоёр жаахан хүүхэдтэйгээ үлдсэн аав нь тууштайгаар хүлээгээд л байсныг бодож инээмсэглэдэг юм. Энэ тухай найз маань “Аав маань бүр ганц ч шөнө шүү, ганц ч шөнө гэрээсээ өөр газар хонож байгаагүй юм даа” гэж аяархан хэлж билээ.
Тэр чамд итгэдэг л бол, хамтын амьдралаа үргэлжлэнэ гэдэгт чамаас ч илүү итгэлтэй байдаг бол шаардлагатай цаг хугацааг ганцаараа туулж чадна. Дэргэд нь чи байхгүй ч гэсэн. Чи өөр ямар шинж мэдэх вэ?