Дуучин Нарагийн гэр бүлийн маргаан хэсэгтээ намжив. Учир нь энэхүү асуудлаа хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр болсон тэрбээр хүүгээ аван Түнхэл тосгоныг зорьжээ. Тус газар дуучин бүсгүйн зөгийн аж ахуй байдаг бөгөөд хүүгээ ирээдүйд амьдралд хөл алдахгүй нэгэн болгохын тулд ажилд сургаж эхэлжээ.
Энэ тухай тэрбээр “Хөдөлмөрийн амт…Амттаныг идээд араанд шингэхгүй. Өнгөтнийг зүүгээд мөрөнд шингэхгүй.
Ганц хүүгээ эрхийн тэнэг, өнгөнд автуулсан, сэтгэлийн хатгүй нэгэн болгочихгүйн тул хичээж явна. Монгол хүн угаасаа төрөлх Англи хэлтнүүд, Хятад, Оросын гавал хүүхдүүдийн дунд эрдэм мэдлэгээрээ уралдавч тоо цөөн, боломж хомс гэж боддог тул ахуйдаа арчаатай ажилсаг байж, эр биеэ, гэр бүлээ авч явна гэж боддог хуучинсаг хүн л дээ би.
Тиймээс багаас нь хөдөлмөрийн амтанд дурлуулах гэж гангар шаазан ганц хүүгээ ган болд мэт тулж явна.
Бидний үлдээж чадах зүйл бол эрүүл мэнд, гологдохооргүй боловсрол, ажилсаг байдал л юм даа. Таван наснаас “хаан” нас нь өнгөрч “харц” нас нь эхэлдэг тул Бунжаа хүү одоо ээждээ тусалж гарын хурууны үзүүрт хөдөлдөг болжээ” хэмээсэн байна.
Хүүгийнх нь аав ДНК-ийн шинжилгээ таарвал хүүгээ өөр дээрээ авна хэмээснийг эрс эсэргүүцэн өөртөө үлдээнэ гэдгээ хатуухан анхааруулсан тэрбээр ийнхүү хүүгийнхээ ирээдүйг бүтээж сууна.