“Намрын синдром”,”Худалч залуу”, “Сайн уу амьдрал минь” зэрэг киногоор дэлгэцийн урлагт зүтгэж байгаа залуу уран бүтээлчийн нэг бол “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш юм. Тэрээр жүжигчин болно гэж огт бодож байгаагүй гэдэг. Эмч юм уу багш болно гэж боддог байжээ. Аравдугаар ангиа төгсөх жил жүжигчин мэргэжил түүнд таалагдаж урлагийн замыг сонгосон нь энэ ажээ.
Жүжигчин бүсгүй маань түүхэн кинонд тоглож үзэх юм сан гэсэн мөрөөдөл өвөртөлж явдаг гэнэ. Тэр дундаа жүжигчин хүний хувьд сэтгэлд хоногшсон олон сайхан дүр бүтээх юмсан гэж боддог аж.
Ахмад үеийн жүжигчдийг өөрийнх нь нэрээр биш, бүтээсэн дүрээр нь хүмүүс сайн мэддэг шиг тэрээр өөрийг нь бүтээсэн дүрээр нь нэрлэж таньдаг байгаасай гэж хүсдэг байна.
Дашрамд дуулгахад ТВ коктейль”-ийнхон анхны тайзны бүтээлдээ ханцуй шамлан ороод байгаа аж. Францын зохиолч Эрик-Эммануэль Шмиттийн бүтээлээс сэдэвлэсэн “Хоёр ертөнцийн буудал” хэмээх жүжгээ ирэх сарын эхээр үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ.
Д.Саруул www.secret.mn