Жилийн дөрвөн улиралд хэдэнтээ тоглолт хийж, тэр бүр нь танхим дүүрэн узэгчдтэй байдаг хошин урлагийнхан урлаг соёлынхон дундаа чамгүй бэлтэй гэгддэг билээ. Чадаж байгаа юманд аргагүй юм уу даа.
Тоглолт бүрээс нь “моод” үг дэлгэрдэг хошин урлагийн “Шинэ үе” продакшнынхан “Азгүйтэл чи баяртай” нэртэй тоглолтоо олны хүртээл болгоод хэдэн өдөр болж байна. Телевизээр цацагдах тоглолтын реклам нь урд урдынхаас муу болсон талаар үзэгчид жиг жуг хийж амжаагүй байтал зарын плакатных нь зураг хуулбар байх нь тэр.
Т. Тататунга /Үндэстэн/