•Үнэтэй эдлэл авч өгсөнгүй гэж нөхөртөө уурлан тунирхсан бүсгүй аяга хоол ч үгүй нөхрөө ажлаас нь угтаж байхад…
•Гэртээ ойртох тусам алхаа нь удааширч өнөөдөр ядаж арай л бага уусан байгаасайдаа гээд амандаа бувтнах өрөвдөм эмэгтэйд бүтэн нойр,сэтгэлийн амар амгалан л байхад хангалттай хэмээн амьдрана.
•Олон хүүхдүүдийнхээ шуугилдаанд бухимдаж гар гэж хөөн орилж зандчих эцэг эх байхад….
•Хоёр зураасны төлөө бүхнийг золиослоход бэлэн хосуудад үрийн заяа л түшвэл нь болох нь тэр хэмээн амьдрана
•Машинаа томсгохгүй л бол бусдаас дутаж,унаагаа голж доромжлолттой мэт санагдах нэгэн байхад…
•Машиныхаа шарыг асцан байхад нь таксинд явж колонк хүртэл битгий л унтраасайдаа хэмээн хуучин машинаараа амьдралаа зогоодог жолоочид энэ машин минь байхад хангалттай мэт амьдрана.
•Давхраагаа томсгож,биендээ засвар хийж,өөхөө соруулахгүй л бол үзээрийн царай муутай мэт санагдах нэгэн байхад..
•Өвдөж,үхэх эрхгүй хэмээн амьдралд зүтгэх хүмүүст эрүүл мэнд л байхад жаргалтай мэт амьдрана.
•Өглөөний сэрүүлгээ үзэн ядаж,өдөр бүр хичээлээ таслах оюутан байхад…
•Сурах чин хүсэлтэй ч төлбөргүй оюутанд төлбөртэй л бол хурдхан төгсөх юмсан гэсэн эрмэлзлэлтэй амьдрана.
•Аав ээждээ уцаарлан,төвөгшөөж үзэн ядах эрх танхил нэгэн байхад…
•Аавдаа эрхэлж байна гэж зүүдэлчээд өдөржин жаргалтай амьдрах түүнд Зүүдэндээ л аавыгаа харах л хангалттай мэт санагдана.
“БУРХАН, ХҮН БҮРТ ТЭГШ ХУВЬ ЗАЯАДДАГГҮЙ. ӨӨРТӨӨ ЗАЯАГДСАН БҮХЭНДЭЭ ЭЗЭН БАЙЖ ТҮҮНДЭЭ ТАЛАРХАН АМЬДАРЪЯ!”