Холливудын жүжигчин Кристин Стюартын амьдралд бас нэгэн таагүй явдал тохиолдох нь ээ. Жүжигчний ээж Жулес Стюарт ааваас нь салах өргөдөл өгсөн гэнэ. Жон Стюарттэй 27 жил хамтдаа амьдарсан Жулес хамтын амьдралаа дуусгахаар шийдсэн аж.
Жулес салах өргөдөлдөө сүүлийн хоёр жил нөхөртэйгээ огт холбоогүй байсан гээд харилцан үл ойлголцол нь гэр бүл цуцлуулах шалтгаан болсон гэжээ. Кристин Стюартын хувьд найз залуу Роберт Паттинсоноо хуурснаас хойш нэр хүндээ, кино карьераа бүрмөсөн алдаад байгаа юм. Жүжигчин бүсгүй “Кали” нэртэй кинонд тоглох байсан ч дүрийг нь өөр жүжигчинд өгсөн бөгөөд ойрын үед ямар нэгэн гэрээ хийгээгүй аж.
Д.Идэр /24tsag.mn/